Баянзүрх дүүргийн Улсын тэргүүний 129-р цэцэрлэгийн багш нар өөрсдийн эрх ашгийг хамгаалах түр хороо байгуулжээ.
Нийслэлийн цэцэрлэгүүд дундаа хамгийн олон буюу 15 бүлэг, 818 хүүхэдтэй тус цэцэрлэгийн багш, удирдлагын багийн үл ойлголцол, маргаан наймдугаар сараас эхтэй бөгөөд өнөөдөр хүүхдүүдийн сургалт хүмүүжил доголдох эрсдэлтэй гэж тодорхойлж болохоор нөхцөл байдалд хүрчээ.
Цалин, үр дүнгийн урамшууллыг журмын дагуу олгоогүйгээс эхтэй гэх энэ асуудал өнөөдөр багш нар захирлаа, захирал нь багш нараа шүүхэд өгөхөд хүргэжээ.
Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар цэцэрлэгийн эрхлэгч Ө.Алдармаа болон багш нарын төлөөлөл Э.Наранцэцэг нарын байр суурийг хүргэж байна.
АСУУДАЛ ИНГЭЖ ЭХЭЛЖЭЭ
2017 оны наймдугаар сарын 21-нд багш нар ажилдаа орохыг хүсчээ. Харин цэцэрлэгийн удирдлагууд “төсөв санхүү хүрэхгүй” хэмээн тэднийг хүлээж аваагүй байна.
-Төсөв хүрэлцэхгүй гэж тайлбарласан ч санхүүгийн тайландаа цалингийн 15 сая төгрөгийг тусгуулсан байсан. Бид дүүргийн боловсролын хэлтэст “удирдлага маань багш нарынхаа төлөө ажиллахгүй байна, тавьсан шаардлагыг үл ойшоож байна” гэж цэцэрлэг дээр гарч буй асуудлууд, зөрчигдөж байгаа эрхийнхээ талаар гомдол гаргасан. Манай зэргэлдээ яг адилхан цэцэрлэгийн цалин, үр дүнгээ өгч хүрээд байхад манайх яагаад болохгүй байгаа юм. Манай цэцэрлэгт өрх толгойлсон олон эмэгтэйчүүд байдаг. Багш нар маань зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Тиймээс л бид энэ талаар мэдээлэл хүсэж, шалгуулахаар болоод байна гэж 129-р цэцэрлэгийн багш Э.Наранцэцэг ярьсан юм.
Удирдлага маань багш нарынхаа төлөө ажиллахгүй байна, тавьсан шаардлагыг үл ойшоож байна
Э.Наранцэцэг багш манай сайтад цэцэрлэгийн тогооч нар байхгүйгээс мэргэжлийн бус хүмүүс хоол хийж, хүүхдүүдэд түүхий мах өгөхийг завдсан хэмээн мэдээлэл өгсөн юм. Энэ мэдээллээсээ болоод сахилгын шийтгэл ногдуулж, цалинг нь 20 хувиар хасах тушаалыг аваад байгаа талаараа тэрбээр хэлсэн юм.
Энэ талаар 129-р цэцэрлэгийн эрхлэгч Ө.Алдармаатай уулзсан юм. Тэрээр:
-Багш нар наймдугаар сарын 21-нээс ажилдаа орох, хоёрдугаар улирлын үр дүнгийн мөнгийг олгох, багш нарын жагсаал, цуглаанд нэгдэнэ гэсэн гурван шаардлагыг тавьсан. Би эдгээр асуудалд тайлбар өгсөн. Нэгдүгээрт багш, ажилчдын ээлжийн амралт дууссан хэдий ч төсөв мөнгө хүрэлцээгүй учраас бүгдийг нь зэрэг ажилд оруулах боломжгүй.
Манайд найман сард цалингийн санд 4 сая төгрөг төсөвлөсөн. Гэтэл бүх ажилчдаа 21-нд ажилд оруулахын тулд бидэнд 15.2 сая төгрөг хэрэгтэй. Ингэхээр зайлшгүй шаардлагатай ажил үйлчилгээнд холбогдох хүмүүсийг эхний ээлжинд оруулж бусдыг нь 28-наас ажилд оруулна гэсэн тайлбарыг хийсэн. Нөхцөл байдал ийм байгааг нярваар утасдуулан хэлсэн. Утсаар мэдэгдэх үед ямар нэг асуудал тавиагүй хэр нь 21-нд хүмүүс цуглуулаад хүрээд ирсэн.
Би цэцэрлэгийн эрхлэгчээр гурав дахь жилдээ ажиллаж байна. Дараагийн асуудал болох хоёрдугаар улирлын мөнгийг өгөөгүй нь үнэн. Учир нь манайд зургаан сард ээлжийн амралтын мөнгөө авч чадаагүй 8 ажилтан байсан. Тиймээс үр дүнгийн мөнгөн дээр төсөвлөсөн гурван сая төгрөгийг энэ хүмүүсийн ээлжийн амралтын мөнгөнд холбогдох дээд шатны байгууллагатай зөвшилцөн шилжүүлсэн. Гурав дахь шаардлага болох жагсаалд цуглаанд оролцох бол та нарын асуудал гэдгийг ч хэлсэн.
ХҮҮХДҮҮДИЙГ “ДУТУУ” ХООЛЛОСОН ТАЛААР ТЭД ЮУ ХЭЛЭВ
Аравдугаар сарын 9-нд тус цэцэрлэгийн тогооч нар Итгэлт хамба яваад ирээгүйн улмаас 600 гаруй хүүхдийг дутуу хооллосон талаар багш нар нь мэдээлсэн. Энэ талаар тэд ийн тайлбарлаж байна.
Багш Э.Наранцэцэг: Аравдугаар сарын 9-нд тогооч нар байхгүйн улмаас шаардлага хангаагүй, шүүс нь гоожсон махтай хоол өгсөн учраас мэдээлэл өгсөн. Хоол хийж байсан хүмүүст би хэлсэн надад хариу хэлээгүй. Энэ бол нэг удаагийн зүйл биш. Зарим үед хоолны шаардлага хангаагүй байдаг. Өнөөдөр гэхэд л давс чангатай л мантуун бууз өгч байна. Хоолны талаар дахин хэлэхэд хүүхэд өдөрт хэдэн грамм мах, гурил идэж, хичнээн хэмжээний калор авах ёстой мэдээлэл бидэнд алга. Өнөөдөр ямар хоол өгөх, мэдээлэл ил тод байх ёстой биз дээ. Гэвч ингэж ажиллахгүй байна.
Эрхлэгч Ө.Алдармаа: Багш нарын баяр ахмадын баяраа хамтатган тэмдэглэхээр болж хандивлагч байгууллагаас дэмжлэг авч Итгэлт хамбад очих мөргөлийг сонгосон. Ахмад ажилтан 16, ажилчдаас 15 хүн явсан. Харин багш нар яваагүй. Энэ бол сонголт учраас хүндэтгэсэн. Ингээд аравдугаар сарын 6-ны 18.00 цагаас хөдөлж, 8-ны орой ирэх төлөвлөгөөтэй гарсан ч байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болоод зам хааж, Сэлэнгээс Улаанбаатар руу гарч чадахгүй болсон. Иймээс эмч рүүгээ утсаар ярьж, дөрвөн тогооч маань очиж чадахгүй боллоо, Сонинжаргал тогооч, тогооч мэргэжилтэй жижүүр Дэжидмаа, гал тогоонд ажиллаж байгаад туслах багшаар ажиллаж байгаа Ганзул нартай хамтран хоол үйлдвэрлэл дээр анхааралтай хянамгай ажиллахыг даалгасан. Тухайн өдөр түүхий хоол гараагүй гэдгийг тухайн өдөр ажиллаж байсан хүмүүс ч батална. Баталгаа нотолгоогүй мэдээлэл өгч байна.
Дүүргийнхээ боловсролын хэлтэст наймдугаар сарын 21-нд, болон аравдугаар сарын 2, 3-нд гомдол саналаа өгсөн байна
Энэ мэтчилэн 129-р цэцэрлэгт цалин урамшууллын, хоол үйлчилгээний, эрүүл мэндийн гээд маш олон асуудал үүсчээ. Цэцэрлэгт асуудал “чи, би”-дээ хүртэл хүндрээд сар гаруйн хугацаа өнгөрсөн ч өнөөдөр аль нь үнэн, эс үнэн хэлж байгаа нь эцэслэгдээгүй байна. Нэг талаас багш нар “биднийг дарамтлаад ажил хийлгэхгүй байна” гэж байгаа бол эрхлэгч нь мөн “албан ёсны шаардлагыг биелүүлэхгүй, ажлын цагаар нэгнийхээ ангид цугладаг” гэх аж.
Багш нар дүүргийнхээ боловсролын хэлтэст наймдугаар сарын 21-нд, болон аравдугаар сарын 2, 3-нд гомдол саналаа өгсөн байна. Асуудлыг хариуцах дээд шатны байгууллага болох дүүргийн боловсролын хэлтэс энэ асуудлаар мэдээлэл өгөх боломжгүй гэсэн бөгөөд Нийслэлийн боловсролын газраас энэ талаар тодруулахад хяналт, шалгалт хийхээр болсон ч ажлын хэсэг хараахан байгуулагдаагүй байгааг хэлэв.
Мөн ажлаас халагдсан гэх Э багш эрхлэгчтэйгээ маргаан үүсгэж, шүүхэд хандаад байгаа аж.
800 гаруй хүүхдийн сургалт хүмүүжил, 50 гаран хүний ажлын байртай холбоотой асуудал ийн сар гарны хугацаанд хариуцах эзэнгүй байгааг салбар яамныхан анхааралдаа авах цаг болжээ.