Боловсрол:
1990 онд ХХАҮ-ийн текникум,
1996 онд Улсын багшийн Их сургууль,
2005 онд УБИС-ын Нийгмийн ажлын магистр
Эрхэлсэн ажил:
1991-1996 онд 10 жилийн 44, 93-р сургуульд багш
1997- 2001 онд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хүүхдийн хамгааллын нэгжийн зохицуулагч, орон нутгийн салбарын менежер
2002- одоог хүртэл Хүйсийн тэгш эрхийн төвийн үүсгэн байгуулагч, Тэргүүнээр ажиллаж байна.
Амжилтууд:
-Өнгөрсөн хугацаанд 300 гаруй хүчирхийлэлд өртсөн хүүхдэд туслалцаа үзүүлж, тэдний эрх ашгийг хамгаалах чиглэлээр цагдаа, нийгмийн ажилтан, эцэг эхчүүдэд зориулсан олон гарын авлага, тараах материал, зөвлөмж сургалтын материал боловсруулж хэвлүүлсэн.
-Бэлгийн хүчирхийлэл, хүчингийн гэмт хэргийн хохирогчоос мэдүүлэг авах өрөөг санаачлан МУ-д анх удаа Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрууд дээр нээсэн, одоо улсын хэмжээнд загвар болон ажиллаж байгаа
-Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдод туслалцаа үйлчилгээ үзүүлэх загварыг бий болгосон. Өнөөдрийн байдлаар хүний наймааны 700 гаруй, бэлгийн хүчирхийлэл, хүчингийн гэмт хэрэг, зуучлалын гэрлэлт, хууль бус шилжилт хөдөлгөөн, гэр бүлийн хүчирхийллийн 2000 гаруй хохирогчдод туслалцаа үзүүлсэн
-Бэлгийн хүчирхийлэл, хүчингийн гэмт хэрэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, хохирогчдод туслалцаа үзүүлэх чиглэлээр хууль хяналтын болон нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, багш, эмч, олон нийтэд зориулсан 150 гаруй удаагийн сургалтыг зохион байгуулсан.
-Хүн худалдаалах гэмт хэргийн шалтгаан нөхцөл, бэлгийн хүчирхийллээс үүдэлтэй хохирол, ХХГХ-ийн хууль тогтоомжийн хэрэгжилт, хохирогчдод учирч буй эрүүл мэндийн хор хохирол, ХХГХ-ийн эрсдэл, эмзэг байдал хор уршгийн талаарх 20 гаруй судалгаа хийж, зөвлөмж боловсруулсан.

ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ СОНСОХ
ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ СОНСОХ
Цаазын ялтай байхад хүчингийн хэрэг үйлдэгддэггүй байсан уу?

Бид охидоо нуух ёстой юу?
Сүүлийн үед нийгэмд шуугиан тарьсан хоёр асуудлаас болоод хүмүүсийн дунд айдас бий боллоо. Тиймээс охидоо хаана нуух вэ гэдэг нь охин хүүхэдтэй хүн бүрийн сэтгэлийг зовоож байна. Үүн дээр эсрэгээрээ бид хөвгүүдээ хүмүүжүүлэх ёстой. Нийгмээ эрүүлжүүлэх хэрэгтэй. Түүнээс нүхэнд амьдралтай нь биш дээ. Охидуудаа нуулаа гээд нийгмийн амьдралаас таслах уу, лалын шашинтнууд шиг нүүрийг нь нуугаад явах ёстой юу. Ийм байж огт болохгүй.
Ийм хэрэг урд өмнө нь огт гарч байгаагүй учир ингэж их шуугив уу. Эсвэл сошл сүлжээтэй энэ нь холбоотой юу?
Сошл сүлжээтэй холбоотой. Өмнө нь ийм гэмт хэргүүд гарч л байсан. Одоо ч гарч л байгаа. Нийгэмд ил гарсан нэг хоёр тохиолдол нь хүмүүсийг ихээр бухимдууллаа. Үүнийг нэг талаас би баярлан хүлээж авч байна. Яагаад гэвэл нийгмийн сэтгэл зүй хүчирхийллийг эсэргүүцэж байна. Нөгөө талаас эмзэглэж байна. Араас нь сөрөг мэдээллүүд давхцан цацагддаг нь нийгэмд сөрөг үр дагаврыг бий болгодог. Шүүх эмнэлэгийн сүүлийн гурван жилийн тоон мэдээг харъя. Нэг нас хүртлээ буюу ой хүрээгүй нялх хүүхдүүд хүчиндүүлсэн тохиолдол жил бүр хоёр гардаг. 1-4 настай хүүхэд хүчиндүүлсэн тохиолдол жил бүр арав гаруй гардаг. 5-9 настай хүүхэд хүчиндүүлсэн тохиолдол 30-аас дээш гардаг. Жил бүр шүү. Хүүхдийн нас нэмэгдэх тусмаа хүчиндүүлсэн тохиолдол олон болдог. Тэгэхээр нийгэм илэрч байгаа нэг тохиолдолд ийм эсрэг реакц үзүүлж байгаа юм чинь нийгмээрээ энэ гэмт хэргийг, энэ гэмт хэргийг үйлдэгчдийг үзэн ядах сэтгэлгээ байна гэдэг нь харагдаж байна.
Үзэн ядсан энэ сэтгэлгээн дээр үндэслээд цаазын ялыг сэргээх талаар Ерөнхийлөгч хуулийн багийг ажиллуулж эхэллээ. Энэ зөв гарц байж чадах уу?
Би эсрэг байр суурьтай. Өмнө нь манай улс цаазын ялтай байхад хүчингийн хэрэг үйлдэгддэггүй байсан уу? Үгүй биз дээ. Тэгэхээр цаазын ял гэдэг энэ гэмт хэргийг таслан зогсоох арга зам биш. Энэ олон улс орон цаазын ялаас татгалзаад байна гэдэг нь гэмт хэргийг шийдвэрлэх төгс зам биш гэдгийг батлах байх. Жишээ нь, ураг төрлийн хүчин байлаа гэж бодъё. Ах дүү, хамаатан садан хэн нэгэн нь хүүхдийг нь хүчинджээ. Хуулийн байгууллагат мэдэгдвэл шууд цаазын ялтай гэдгийг мэдэж байгаа хүн хуулийн байгууллагат хандах уу? Тэгэхээр гэмт хэрэг илүү нууц, далд аргаар үйлдэгдэнэ. Хүмүүсийн бухимдаад байгаа “хэрэгтэнд шударга ял оногдуулах ёстой” гэдэг дээр би санал нийлж байна. Гэхдээ энэ нь амийг амиар гэдгээс арай өөр ойлголт.
Хэт туйлширсан болох нь байна?
Хүмүүс их туйлшрах болж. Гэнэт дүрэлзэж гарч ирээд л тэгээд намжчихдаг. Аливаа зүйлтэй тэмцэх гэж байгаа бол зорилго байх ёстой. Бид юу шийдүүлэх гээд байна. Шийдүүлэхийн тулд тогтвортой тэмцэлтэй байх ёстой. Тэгж байж үр дүн гарна. Нийгэмд өнөөдөр “энэ чиглэлээр ажилладаг байгууллагууд, ТББ юу хийж байгаа юм” гээд л шүүмжлээд байна. Өнөөдрийг хүртэл энэ асуудал ингэж гарч ирэх болтлоо, олон хүн мэддэг болтол ажиллаж байсан хүмүүс нь ТББ-ынхан л байдаг. Юмыг шүүмжлэх амархан.

Ураг садан, ойр дотныхны хүрээнд хүчингийн хэргийн дийлэнх гардаг нь юутай холбоотой вэ. Гэр бүлийн соёл уламжлалтай холбоотой юу, эсвэл?
Өнгөрөгч нэгдүгээр сард ЭМЯ-ны захиалгаар бид хүчингийн гэмт хэргийн хохирогчдын эрүүл мэндэд учирч буй хохирлын талаар судалгаа хийлээ. Судалгааны хүрээнд хүчингийн хэргийн хохирогч болсон 300 хүнтэй холбогдож үзлээ. Үнэхээр олон нөхцөл шалтгаан байна. Энэ дээр уламжлал гэдэг ойлголт байхгүй. Монголчууд түүхээсээ эмэгтэйчүүд, хүүхдийг ихээр дээдэлдэг. Харин яагаад ийм зан авир тогтоод байна гэдэг асуудал гарна. Манай улсын боловсролын системд Нөхөн үржихүйн эрүүл мэнд гэдэг хичээлийг нэг хэсэг заахдаа биологийн болон биеийн тамирын багш нараар заалгасан. Тэгэхээр бид энэ асуудал дээр боловсролын системээсээ эхлээд харах ёстой.
Хоёрдугаарт, гэр бүлийн асуудал. Гэр бүл салалт, гэр бүлээс гадуурх харилцаа гэдэг манай улсын хувьд байдаг л зүйл болж хувирчээ. Их муухай жишээ хэлье. Гурван хүүхэдтэй гэр бүлийн бага нь дөнгөж есөн сартай байхад нөхөр нь өөр хүнтэй амьдрал зохиогоод гадаад улс руу явах гэжээ. Эхнэр нь над руу залгаад “энэ хүнээс гэр бүлээ цуцлуулаад ядахдаа тэтгэмж аваад үлдэх юмсан” гэж ярьлаа. Энэ эмэгтэй гурван хүүхдээ аваад айл айлаар дамжаад амьдралаа залгуулж байхад, нөхөр нь шинээр зохиосон амьдралдаа амар тайван сууж байдаг. Эрхэм аав аа! Таны хүүхэд арван жилийн дараа ямар хойд эцгийн гар хараад, эрэгтэй бол ямар хүний гарын шүүс болоод, эмэгтэй бол ямар хүнд доромжлуулаад явах тухай бодож үзсэн үү?
Саяхан бид бас хүний наймаанд өртсөн шалтгаан юу байдаг талаар судалгаа аваад үзлээ. Гэтэл 85 хувь нь гэр бүлийн шалтгаан байсан. Гэр бүл нь салсан, хойд эцэг эхтэй, хүчирхийлэлтэй, архидалттай, байнгын дарамт хэрүүл маргаантай. Тэр гэр бүлээс яаж зугатаж гарах вэ гэсэн хүүхдүүд дараагийн эрсдэлтэй алхам руу амархан гулгаад орчихдог.
Гэмт хэрэгтнүүд нь тэгвэл ямар хүмүүс байдаг юм бэ?
Гэмт хэргийн хохирогч болж байгаа хүмүүсийг тэд дандаа сонгодог. Сая гарсан хэргийг аваад үзье. Онолоор бол энэ хүмүүсийг педофиль гэдэг. Хүүхдүүдтэй бэлгийн харьцаанд орох донтолттой буюу сэтгэцийн өвчин. Энэ хүмүүс шоронд хоригдоод ч нэмэргүй. Гарч ирээд ч дахиад л гэмт хэрэг үйлдэнэ. Хөгжилтэй орнуудад энийг олон жил судалсны үндсэн дээр ганц шоронд хориод нэмэргүйг тогтоож, химийн аргаар хөнгөлдөг болсон. Дээр нь хөл, гаранд нь цахилгаан гав зүүж өгдөг. Хүүхдэд ойртвол дуугардаг ч юм уу, иймэрхүү байдлаар болгоомжлуулж байна. Өөрөөр хэлбэл бид суурь шалтгаан нь юу вэ гэж цаг алдах шаардлагагүй. Хөгжилтэй орнууд аль хэдийнээ тогтоосон тул бид суралцах л үлдлээ.
Эрэгтэй хүүхдүүдийг хүчиндэж байгаа тоо бас нэмэгдэж байгаа гэтэл эмэгтэй хүүхдүүдийг л яриад байна гэж та бид хоёрыг бас шүүмжлэх байх?
Нэмэгдэж байгаа. Яагаад охидыг онцолж байна гэхээр гэмт хэргийн хохирогчдын 90 гаруй хувь нь охид байна. Гэхдээ хөвгүүдээ анхаарахгүй хаяж болохоо байсан нийгэм. Мэдээлэл хэт задгай байна. Түрүүн хэлсэн педофиль, молестэшн зэрэг сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс энэ мэдээллийг яаж хүлээж авах вэ. Педофиль гэдэг нь хэний хүүхэд, хэзээ эзэнгүй байх нь вэ, энийг чихэр өгөөд хуурчихаж болох нь уу, эсвэл сүрдүүлчих нь үү гэх мэтээр хэдийд, хаана, ямар байдлаар үйлдэх вэ гэдгээ тооцоолж чаддаг. Дээр хэлсэнчлэн энэ хүмүүс шоронд ороод гарч ирсэн ч толгойдоо дахиад хэн нэгнийг хүчиндэх тооцооллоо хийсээр л байна.

Өрөө дүүрэн хүний хажууд та хүчиндүүлсэн талаарх мэдүүлэг өгч чадах уу?

Молестэшн гэхээр тохиолдлын чанартай жалганд оруулаад, лифтэнд оруулаад хүчиндчихсэн гэх мэт хүүхэд харахаараа л бэлгийн харьцаанд орохыг хүсэгчид. Энэ төрлийнхөн давтан гэмт хэрэг хийх магадлал нь харьцангуй цөөн. Хүчингийн хэрэг үйлдэгчид 10 гаруй төрөл байдаг. Тиймээс гарч байгаа илэрлүүд, хохирогчтой харьцсан байдал нь бүгд өөр. Тэгэхээр энэ чиглэлээр ажилладаг хууль хяналтын байгууллагууд мэргэшсэн байх ёстой. Хамгийн анхны туслалцааг үзүүлж байгаа хүмүүс ямар үйлчилгээг энэ хүнд үзүүлэх вэ гэдгээ мэддэг. Жишээ нь, садист хүчирхийлэлд өртсөн хүнд хамгийн түрүүнд эрүүл мэндийн туслалцаа үзүүлнэ, дараа нь сэтгэл санааг нь тайвшруулах зөвлөгөөнүүдэд хамруулна.
Манайхан тийм үйлчилгээг хийдэг байлгүй?
Найдъя.
Жилд манай улсад 300 орчим хүчингийн хэрэг гардаг юм байна. Тэдний ард мэдээлээгүй, цагдаад бүртгэгдээгүй ойролцоогоор хэдэн хэрэг байж болох вэ?
Олон улсын тооцооллоор нэг хэргийн ард 10 хэрэг байдаг гэж тооцоолдог.
Би өнөөдөр хүчингийн хэргийн хохирогч болчихлоо гэж бодъё. Одоо яг яах ёстой вэ?
Хамгийн түрүүнд оршин сууж байгаа болон гэмт хэрэг болсон газрынхаа цагдаагийн тасагт очиж мэдээлэх ёстой. Тэндээс шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол үйлдэж өгнө. Шүүх эмнэлэгт ямар хэмжээний гэмтэл авсан гэдгийг тогтооно. Дараа нь Улаан тууз эмнэлэгт очоод БЗДХ авсан үгүйг тогтооно. Хариуг нь байцаагч авна. Дараа нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж эхэлнэ. Хохирогч хүсвэл өмгөөлөгч авч болно. Хэрэг мөрдөн байцаалтын хугацааг дуусаад прокурор, дараа нь шүүх рүү шилжинэ. Хамгийн багадаа 6-7 хаалга татна.
Тэр бүрт хүчиндүүлсэн тухайгаа эхнээс нь дуустал ярих уу?
Тэр бүрт тайлбараа тавина. Долоогоос ч илүү, яагаад гэвэл цагдаа дээр хэдэн удаа дуудахыг мэдэхгүй. Өдөржин үүдийг нь сахиад сууж байдаг. Насанд хүрээгүй хүүхэд бол эдгээр шатыг туулахдаа эцэг эх, асран хамгаалагчтайгаа явдаг. Гэтэл томчуудын тохиролцоо болоод дуусдаг. Гэмт хэрэгтнүүд томчуудтай нь тохиролцдог, үгсдэг. Энэ чиглэлээр ажилладаг ТББ-ууд энэ арга замыг цөөлөөч, хохирогчид ээлтэй орчныг бий болгооч гэж л хүсээд байгаа юм. Юу хэрэгтэй гэдгийг шийдвэр гаргагчид өөрсдөө хохирогчийн байр сууринд очоод нэг яваад үз дээ. Хамгийн түрүүнд цагдаа дээр оч. Өөрийгөө нээгээд ярьж чадаж байна уу. Энд нэг хулгайн хэрэг, тэнд нэг эрүүлжүүлэгдэх согтуу нөхөр, тэнд зодоон танхай гэсэн бүлэг хүүхэд... Эдний дэргэд та өөрийгөө хүчиндүүлсэн талаараа тайлбар өгнө гээд бод. Чадах уу? Дараа нь шүүх эмнэлэг дээр очно. Үзлэгт ороход 10 мянган төгрөг байдгийг, төсвийн байгууллага мөнгөө өгөхгүй бол үздэггүйг сая та бид мэдлээ. Үүнээс гадна ДНК шинжилгээ хийлгэе гэвэл 100 мянган төгрөг болдог. Тэр мөнгө хэний халааснаас гарах вэ. Үүнийг төлөх чадвартай нь хэд байх вэ. Төсвийн байгууллага хүмүүсээс мөнгө аваад яг яах гэж байгаа юм? Энэ мөнгийг төлж чадаагүйнхээ төлөө хэдэн хүүхэд нулимстай нүдтэй буцсаныг, хэчнээн эмэгтэй буцсаныг бид мэдэхгүй. Эрэгтэй, эмэгтэй ямар ч хүн хохирогчийн байр суурин дээр өөрийгөө тавиад бодоод үзээрэй. Энийг л бид өөрчлөх гэж тэмцээд байгаа юм. Нийгэм хүчирхийллийг эсэргүүцэж байгаа бол үүний л төлөө бидэнтэй хамт тэмц. Долоон хаалгыг цөөлмөөр байна.

Энэ бол зөвхөн хуулийн процесс?
Ядаж л яагаад шүүх эмнэлэгийн шинжилгээ, ДОХ/БЗДХ-ын шинжилгээгээ нэг газар авчихаж болдоггүй заавал хоёр өөр эмнэлэг рүү явуулж байдаг юм. Үүний дээр нөгөө хүн маань сэтгэл зүйн хүнд цохилтод орчихсон байгаа. Таван настай охин дээр жишээлэхэд, Эх нялхаст хэвтэж байгаа. Тусдаа тасаг байгаа бил үү? Өрөвдсөн, сонирхсон хүмүүс очиж харна. Хүүхдэд ямар байхав. Бага насны хүүхэд мэдэхгүй гэж бодъё. Өсвөр насны хүүхэд байвал яахав. Яагаад ийм олон хүүхэд сүүлийн үед амиа хорлоод байна. Учир шалтгааныг нь хэн ч судалж үзээгүй байж л хохирогч нарыг муулаад байгаа. Магадгүй, судлаад үзвэл ард нь иймэрхүү л хэцүүхэн түүхүүд байна байх.
Цагдаа нарын хандлага өөрчлөгдсөн болов уу. Коридорт гараад л “хүчиндүүлсэн хүүхэн ороод ир” гэх мэтээр хүмүүсийн дэргэд орилдог байсан гэж ярьдаг.
Харьцангуй дээрдэж байгаа. Цагдаа нар сурч байна, шүүмжлэлд өртөж байна. Гэтэл байцаалт авах орчин нь өөрчлөгдөхгүй байна. 2003 онд би Шведэд очоод хүчингийн хэргийн хохирогчоос мэдүүлэг авдаг өрөөг нь хараад “манайд энэ л хэрэгтэй юм байна” гэж бодсон. Тэгээд анх БЗД, СХД-т “Хүүхдээс байцаалт авах өрөө” гэдгийг байгуулж байсан. Одоо бол улсын хэмжээний туршлага боллоо. Харамсалтай нь, ашиглалт гэвэл 50 хувиас доогуур. Ихэнхдээ хохирогчоос мэдүүлэг авах биш, хэрэгтэн таниулах өрөө болоод хувирчихсан. Бидний зорилго эмзэг гэмт хэргийн хохирогчдыг тусгаарлан, тэднийг аюулгүй, бусдаас айж ичилгүйгээр мэдүүлэг өгөх боломжийг нь хангаж өгөх ёстой. Мөн ижил хүйсийн хүнээр байцаалт авахуулдаг байх ёстой. Дэлхий нийтээрээ тавьдаг шаардлага нь энэ. Мөн хохирогчийг буруутгадаг мэдүүлэг авах ёсгүй. Мэдүүлэг авах үедээ “яагаад” гэж асуудаггүй. Энэ нь “чамд боломж байсан” гэдэг буруутгалыг илэрхийлдэг. Гэтэл сая УИХ-ын гишүүний нэр холбогдсон хүчингийн хэрэг гарлаа. Хохирогч олон нийтэд ил гарна гэдэг асар их зориг, тэвчээр. Тэд “Бид эрх мэдэлтэй хүмүүсийн өмнө хүчин мөхөстөөд байна, ийм муухай хэргийг гэртээ унтаж байсан хүүхдэд үйлдчихээд байна” гээд нийгмээс хүмүүсийн дэмжлэг хүсч гарч ирсэн.
Гэтэл сүүлдээ хохирогч буруутан болсон?
Манайхны сэтгэл зүй эхлээд хохирогчийг өрөвддөг. Бүгд шуураад орно. Тодорхой хугацааны дараа хохирогчийг буруутгадаг. Энэ нь гэмт хэрэгтний гаргаж байгаа зан үйлтэй холбоотой. Хэдэн жилийн өмнө Алтанхүү гэх залуу найз бүсгүйгээ зодож хөнөөсөн хэргийг санаж байгаа байх. Жагсаал цуглаандаа хүрч, гэмтлийн эмч нар “дотор эрхтэнийг нь бүгдийг нь бяцалсан байсан” гэж ярилцлага хүртэл өгч байсан. Гэтэл явсаар байгаад хамгийн сүүлд нөгөө эмэгтэй архины хурц хордлогоор нас барсан болсон. Тэгэхээр аливаа гэмт хэрэгтэй тэмцэх бидний тэмцэл ийм богино настай, ийм богино үр дүнтэй байж болдоггүй. Зорилготой, түүндээ хүрэх стратегитэй, хүрэх үр дүнтэй байх ёстой.
13 настай охины хэрэг хүртэл архины хордлого гэж гарса гэх ярилцлагыг уншлаа...
Бид суурь шалтгааныг нь олж харах ёстой. 13 настай хүүхдийг хүлээж авч байдаг зочид буудалд бидний гол асуудал төвлөрөх ёстой. Шинэ Эрүүгийн хуулиар энэ хэргийг зохион байгуулсан аж ахуйн нэгж өөрөө гэмт хэргийн субъект буюу гэмт хэргийн хариуцагч болно. Өнөөдөр энэ олон зочид буудалд ямар нэгэн хяналт байдаг болов уу. Лав 100 хувь гэж хэлж чадахгүй. Үйлчилгээний байгууллагууд дотроо захын хороолол руу тэлж байгаа зочид буудлууд хамгийн их цэцэглэж байна. Энэ буудлуудыг камерын бичлэгт оруулж чадсан уу. Хэдий хугацаагаар тэр бичлэгийг хадгалахаар стандартад нь зааж өгсөн юм.

ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ:
ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ:
Непалд, бүр Эрээнд ч зочид буудалд ороход бичиг баримт шалгадаг

Буудлуудад байтугай гудамжны камерууд ч ажилладаггүй юм шиг билээ.
Хамгийн ядарсан Непальд зочид буудалд буух гээд үз дээ. Насанд хүрээгүй хүүхэд дагуулан явж байгаа бол өөрийнхөө хүүхэд гэдгийг баталсан бичиг баримтыг заавал шаардана. Эрээн хотод өнөөдөр буудлууд нь бүгд цахим сүлжээнд бүртгэгдсэн. Орж, гарч байгаа хүмүүсийн мэдээлэл цагдаагийн байгууллагат нь очиж байна. Яагаад бид ийм сайн зүйлсийг сураад авч болдоггүй юм. Гэтэл өнөөдөр 13-тай хүүхдийг буудалд баахан эрчүүдтэй оруулчихаад байж байна. Аливаа зүйлийг тунхаг, цаас, яриа маягаар биш гарсан олон хууль, журам, дүрмүүдээ хэрэгжүүлэхэд нь шахах хэрэгтэй. Буудлууд мөнгө олж байгаа, ийм хэмжээний буудал ийм стандарттай байх ёстой гэдгийг нь л хэл. Үүнд төрөөс мөнгө зарцуулах ямар ч шаардлага байхгүй. Бид өөрсдөө энэ гэмт хэргийг таслан зогсоох сонирхолтой байж л таслан зогсоогдоно.
Та цагдаа дээр очиж бүртгүүлсэн хүчингийн тохиолдол, шүүх эмнэлэгт үзүүлсэн тоо гэх мэтээр тоонууд зөрүүтэй байдаг талаар ярьж байсан. Яагаад тэр вэ?
Хамгийн хэцүү асуудал. Цагдаа дээр бүртгэгдсэн нь нэлээд зориг гаргасан, дийлэнхдээ танихгүй хүнд хүчиндүүлсэн хэргүүд очдог. Ураг садны хүрээнд хийгдсэн нь нуугдаж хоцордог. Гэтэл шүүх эмнэлэгийн тоо нь цагдаагийнхаасаа хоёр дахин их болчихдог. Яагаад ийм байгаа талаарх хариуг авахаар шүүх эмнэлэг рүү хэд хэдэн удаа албан бичиг явуулсан боловч хүссэн хариугаа авч чадаагүй.
Цагдаа дээр бүртгүүлэхгүйгээр шүүх эмнэлэг рүү яваад байна гэсэн үг үү?
Уг нь тэгэх боломжгүй. Яагаад гэвэл цагдаа дээр бүртгүүлсний дараа шүүх эмнэлэгт үзүүлэх тодорхойлолтыг гаргаж өгдөг. Тэр тодорхойлолт байхгүй бол шүүх эмнэлэг үзэхгүй. Гэтэл шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэрэг нь цагдаа дээр бүртгүүлснээсээ хоёр дахин бага. Дийлэнхдээ насанд хүрээгүй хүнтэй холбоотой хэрэг шүүхээр шийдвэрлэгддэг. Насанд хүрсэн хүмүүс нь түрүүчийн хэлсэн шатуудаас залхдаг. Үүнээс гадна, манай шүүхийн системд шүүмжлүүштэй нэг зүйл байдаг. Хохирогчоо гэмт хэрэгтэнд ял өгөх гэрч болгож л ашигладаг. Гэмт хэрэгт холбогдогч, сэжигтнүүдэд зориулсан хуулийн дагуу тэдэнд зориулсан үнэ төлбөргүй өмгөөлөгч нар байдаг. Хохирогч нартаа байдаггүй.
Улсаас гаргаж өгөхдөө “нэн ядуу” гэдгээ батлах ёстой.
Нэн ядуу гэлтгүй Эрүүгийн хэрэг дээр өмгөөлөгчийн хөлсөнд 500 мянган төгрөг гаргаад өгөх чадвартай айл хэд билээ. Үүнээс гадна өдөр бүр нааш цааш явна, эмнэлэгийн үйлчилгээ авна гээд нэмэлт зардлууд ихтэй. Тэгэхээр Үндсэн хуульд заасан тэгш эрхийн зарчим алдагдаад байгаа биз. Баян-Өлгийн Дондов, долоон буудлын Должин, саарал ордонд байгаа Дорж нарын гурван хүн адилхан л эрхтэй байх ёстой. Биднийг аюулгүй байлгахын тулд, жам ёсны маань эрхийг хангаж өгөхийн тулд төр юу хийж байна. Тэгш эрхийн зарчмаа хангаж өгөөч бид нэгдүгээрт хүсч байна. Хоёрдугаарт, хохирогч гараад ирлээ гэхэд хэн үйлчилгээ үзүүлэх вэ. Хэн аврах ёстой юм, аварсныхаа дараа тэр хүнийг бүх мэдээлэлтэй нь мэдээллийн сувгуудаар цацаад байх уу. Хохирогч, гэрчийг хамгаалах ёстой байгууллагууд юу хийх ёстой юм.

Хүчингийн хэрэг үйлдэж байгаа хүмүүсийн 2/3 нь ажилгүй эрчүүд

Хөгжсөн орнуудад эрүүл мэндийн байгууллагууддаа хохирогч нарт зориулсан өрөөнүүд гаргаад, ямар ч үнэ төлбөр, бичиг баримтгүйгээр туслалцаа үзүүлдэг. Дараа нь нийгмийн халамжийн байгууллагууд очдог. Тэр хүний сэтгэл санаа хэвийн болсны дараа хуулийн асуудлууд яригдаж эхэлдэг. Сэтгэл нь хямарсан үед нь барагтай бол сөхөж ярьдаггүй. Гэтэл манай улсад нэн түрүүнд хуулийн асуудлаа шийдэж эхэлнэ гэнэ, гэхдээ зөвхөн гэрчийн мэдүүлэг авахын тулд л. Өнөөдрийг хүртэл сэтгэл санааны хохирол төлөгдөж байгаагүй. Түрүүн хэлсэнчлэн хүчингийн хэргийн 300 хохирогчоос ярилцлага автал 85 хувь нь сэтгэл санааны хохирол учирсан, эмчлүүлж чадаагүй. Энэ хүмүүс чинь 1-8 жилийн өмнө хохирогч болсон байгаа шдээ. Энэ хэрэг бол хохирогчийг насан туршид нь дагадаг сүүдэр. Тэгэхээр хохирогчид ээлтэй орчин, үйлчилгээг хийхгүйгээр цаас л үйлдвэрлээд байгаа хэрэг.
Охид гэр бүлийнхээ хүрээнд хамгаалагдаж чадаж байна уу?
Ямар гэр бүлд байгаагаас л хамаарч байна. Хүний наймааны хэргийн хохирогч нарын түүх дээр судалгаа хийж үзэхээр 3 хүртэлх насандаа аавгүй болсон байдаг, 11 хүртэлх насандаа 1-4 хойд эцгийн гар хардаг. Энэ хугацаандаа бие, сэтгэл санаа, бэлгийн хүчирхийллийн хохирогч болдог. Ингээд 13-аас дээш насандаа энэ хүчирхийллийг тэсч чадахаа болиод гэрээ орхин гарч эхэлдэг. Хүчирхийллийг зогсоож чадахгүй, дийлэхгүй хүүхэд учир яаж ийж байгаад тэр орчноос зугатаж, гадагш гарах гэж тэмүүлдэг. Ингээд 13-15 насандаа хүчин болон хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болж эхэлдэг. Энэ бол бид гэр бүл гэх ойлголтод дэндүү хариуцлагагүй хандаж байгаагийн илрэл. Зарим эмэгтэй “ганц хүүхэд тэжээж чадна, заавал эцгээр яадаг юм” гэх зэргээр аашилдаг. Нөгөө талаар, өнөөдөр нийгэмд эрчүүдийн оролцоо маш их дутаж байна. Эрчүүд нийгмээс шахагдах дээрээ тулсан нь үнэхээр харамсалтай. Энэ нь ээжүүдийн хүчирхийллийг хүлээн зөвшөөрсөн зан үйлтэй холбоотой. Охиноо л боловсролтой болгоё, хүү яахав гэдэг нь энэ зан үйл. Ингэхээр боловсролын системд эрчүүдийг шахаад эхэлдэг. Гэтэл сайн боловсрол эзэмшиж чадаагүй хүмүүст ажлын байр олдохгүй. Хүчингийн хэрэг үйлдэж байгаа хүмүүсийн 2/3 нь ажилгүй. Гэртээ хийх ажилгүй хүн хэний хүүхэд гэртээ эзэнгүй байна гэдгийг бүртгээд, архиа уугаад хүчирхийллийн аргаар сэтгэл гутралаа шийдвэрлэн явж байна. Энийг би төрийн бодлогын алдаа буюу хүнээ хаясан бодлогын сөрөг үр дагавар л гэж хэлнэ.
Энэ удаагийн УИХ-ын эмэгтэй гишүүдэд хүмүүс нэлээд шүүмжилж байна. Та энэ хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?
Та 13 нийлээд хүчирхийлэлд өртөөд байгаа эмэгтэйчүүд, охидын асуудлыг шийдвэрлэхээр төсөвтэй, хэрэгжих боломжтой ганц л хууль хийгээтхээч. Тэгээд хэрэгжилтийг нь байх хугацаандаа хараад зүгшрүүлээтхээч гэж хүсмээр байна. Сая гарсан Эрүүгийн хуулиар байдал бүр дордсон. Энэ хуулиар 14-өөс дээш насны хүнийг тарчлаан зовоож хүчирхийлсэн бол дээд тал нь 12 жилийн ял авахаар болсон. Тэгэхээр жендэрт суурилсан хүчирхийллийн асуудал буюу хүйсээр нь ялгаварлаад гэмт хэргийн хохирогч болгоод байгаа энэ хэргүүд дээр тусгайлан хуультай болгож өгөөч. Хуулиндаа эмнэлгүүд дээр энэ төрлийн хохирогчийг хүлээн авдаг тусдаа өрөө, тасагтай байхыг заагаад өгчих. Ийм хуультай болгож өгвөл та бүхний нийгэмдээ оруулах хамгийн том хувь нэмэр болно шүү.

Гэр бүлийн орчинд хүүхдээ хүмүүжүүлэхдээ нэг талаас хүчирхийллийн хохирогч болгохгүйн тулд нөгөө талаас хүчирхийлэгч болгохгүйн тулд юун дээр анхаарах ёстой вэ?
Нэгдүгээрт, багаас нь хөөрхий миний охин хүний гарын дор, хүү бол бүхний эзэн гэдгээ сэтгэлгээгээ хая. Хүүхдээ аюулгүй зан үйлд л сурга. Бага наснаас нь “чиний биеийн аюулгүй хэсэг аль юм, хэн нэгэн чиний биенд халдвал шууд эцэг, эхдээ мэдэгдэж бай” гэдэг ойлголтыг хамгийн түрүүнд хүүхдэдээ суулга. Хоёрдугаарт, энэ олон нийтэд шууд хүрч байгаа мэдээллийн хэрэгслүүд, телевизийн сувгуудаар хүчирхийллийг сурталчилсан, аллага, садар самуун үзүүлсэн кино, клипүүдийг таслан зогсооход эцэг, эхчүүд та бүхэн өөрийн биеэр оролцож тэмцээч. Энийг хөгжилтэй орнуудад төлбөртэй сувгуудаар үзүүлдэг. Иймэрхүү асуудал гараад ирвэл эцэг, эхчүүд заавал тухайн редакц руу утасддаг. Нэг хүн утасдвал тоохгүй, 10, 100-н хүн утасдвал тэд зогсоож л таарна. Болохгүйг эсэргүүцдэг сэтгэлгээтэй байцгаая. Энэ хүчингийн хэргүүдийг эсэргүүцэж байгаа шигээ энэ асуудлуудыг зогсооё. Урлагийнханд бас хандаж хэлмээр байна. Кино, клипүүд дээрээ битгий хүчирхийлэл, садар самууныг сурталчлаад байгаач ээ, үүнгүй бол үздэггүй гэдэг сэтгэлгээнээсээ салаач. Тийм биш шүү дээ. Хэрвээ бид хүчирхийллийг үзүүлээд л байвал үзээд л байдаг юм. Ингэсээр эцэст нь аллагыг юу ч биш гэж бодно, зодооныг юу ч биш гэж бодно, хүн үхэхийг юу ч биш байдаг л зүйл гэж бодно. Нийгэмдээ эерэг зүйлийг хэлээч гэж хэлмээр санагдаад байдаг юм.
Өнөөдрийн өсвөр настнуудыг ирээдүйн хүчирхийлэгч болох суурийг бүү тавилцаач, тийм үү?
Яг үнэн. Таны хүүхэд арав, хорин жилийн дараа гудамжинд явахдаа айх аюулгүй явдаг байхыг хүсч байна уу. Өнөөдрийнхтэй адил хүүхэд маань амьд мэнд гэртээ харьсан болов уу гэсэн айдастайгаар байнга утасдаад л суугаад баймаар байна уу. Тайван нийгэмд амьдрахыг хүсч байгаа хүн бүр хүчирхийллийн эсрэг тэмцдэг байх ёстой. Таны найз чинь насанд хүрээгүй биеэ үнэлэгч авах гэж байвал боль гээд хэлчихдэг, бага насны хүүхэдтэй уулздаг гээд хэлвэл битгий ийм зүйл хий гээд зогсоочихдог чадвартай байх ёстой. Байнгын садар самуун сурталчилсан юм үзээд, олонд түгээгээд байвал нийгэмд буруу зүйл хийгээд байгааг нь сануулаад зогсоодог, буруу кино гаргаад байвал редакц руу нь утасдаад та нар наадхаа боль гээд болиулчихдаг чадвартай байх ёстой. Хэрвээ бүгд нийлээд тэмцвэл гуравхан сая хүн амтай манай улсад асуудлыг шийдэхэд их амархан ш дээ.