Эрүүл мэнд, эмнэлгийн байгууллагуудын ажилчид цайны цагаарааа “сануулах” ажил хаялтыг орон даяар зарлалаа. Тэдний цалинг нэмэлгүй, хугацаа сунгасаар байвал тэмцлийн хэлбэрт шилжихээ мэдэгдэв.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн эрүүл мэндийн тодотголтой гэх байгуулагууд, 21 аймгийн болон сум, дүүргийн эмнэлгийн ажилтнууд 12.30- 13.00 цагийн хооронд сануулах ажил хаялт зохион байгууллаа. Энэ үеэр Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар хамтран
Эрүүл мэндийн үйлдвэрчний хороон дарга Ариунаа: “Бид 2017 оны нэгдүгээр сараас эхлэн ажилчдынхаа эрх ашгийг хамгаалах үүднээс цалин нэмэгдүүлэх шаардлагаа тууштай тавьсаар ирсэн. Одоогийн байдлаар ямар ч байгууллагын ажилчин ажлын байраа орхин, ажил үүргээ цалгардуулаагүй. Бид цайны цагаараа л энэ үйл ажиллагааг явуулж байна” гэв.
Эмч, эмнэлгийн нийт ажилтны нэг жилийн цалинд зориулж төрөөс 300 тэрбум төсөв төсөвлөдөг байна. Эмч нарын шаардлагын дагуу тэдний цалинг 50 хүртэлх хувиар нэмэгдүүлбэл дахин 155 тэрбум төгрөг шаардагдах юм. Тэд цалинг нь 50 хувиар нэмэх бүрэн боломжтой гэж үзэж байна.
Т.Номун