Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд дүүрэг, хороололд бичил цэцэрлэг байгуулж, нэг хүнд ногдох ногоон байгууламжийг Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөө боловсруулж байна.
Энэ ажилд шалгарсан “Нью урбанизм” ХХК нийслэлийн Байгаль орчны газартай гэрээ байгуулсан юм.
"Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөө" сэдэвт хэлэлцүүлгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Байгаль орчны газар, “Нью урбанизм” ХХК хамтран өнөөдөр зохион байгууллаа.
Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөө нь хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн дунд хугацааны бодлогын баримт бичиг юм. Улаанбаатарын төвийн зургаан дүүргийн нийт 35 206 га эдэлбэр газрыг хамруулах аж.
2010 оны байдлаар нийслэлийн нэг хүнд 1.5м2 ногоон байгууламж ногдож байв. Энэ тоог 2020 онд 15м2, 2030 он гэхэд 30м2 хүргэх зорилго тавьжээ. Энэ зорилгыг хэрэгжүүлэхэд жил бүр 165-218 га газрыг ногоон байгууламж болгох шаардлагатай.
Хэлэлцүүлэгт ХААИС, МУИС, Газарзүй геоэкологийн хүрээлэн, Ургамал хамгааллын хүрээлэн, Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд, дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтэс, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, хувийн хэвшлийн аж ахуй нэгж, төрийн албаны холбогдох газрын мэргэжилтнүүд, судлаачид оролцов гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.