БНСУ-ын Пусан хотын даргын урилгаар тус хотод албан ёсны айлчлал хийж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Пусан хотын дарга Со Бёнсүтэй уулзаж, хоёр хотын хооронд хэрэгжүүлэх шинэ төслийн санамж бичигт гарын үсэг зурлаа.
Пусан хотын дарга Со Бёнсү: “Хэрэм босговол мөхдөг. Зам барьвал хөгждөг гэсэн Монгол ардын зүйр үг байдаг. Хоёр хотын хамтын ажиллагаа нэг жилээр хэмжигдэх ч олон салбарт эрчимтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байна. Пусаны урлагийн 55 дахь удаагийн их наадамд Улаанбаатарын уран бүтээлчид ирж, гайхамшигтай үзүүлбэрүүдээ толилууллаа. Өнгөрсөн оны наймдугаар сард Улаанбаатар хотод зочилж, хоёр хотын хамтын ажиллагааны гарааг бид тавьсан. Өнөөдөр энэ ажлын үргэлжлэл болох чухал бичиг баримтад гарын үсэг зурах гэж байна” гэлээ.
Улаанбаатар хотын захирагч С.Батболд: “Пусан албан ёсны хөгжлийг дэмжих тусламж” төслийг хэрэгжүүлэх, боловсрол, соёл урлагийн салбарт нэн шинэ хамтын ажиллагааг эхлүүлж байгаадаа сэтгэл хангалуун байна. Өнгөрсөн хугацаанд талууд хот тохижилт, хог хаягдал дахин боловсруулах, газар тариалан, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, туршлага судалж, албан хаагчдыг сурган, олон улсын хуралд оролцуулсан. Үүний үр дүнд хоёр хотын харилцаа богино хугацаанд эрчимтэй хөгжиж, тэр бүү хэл байнгын шууд нислэгтэй болсон нь том ололт. Холын Пусан Улаанбаатарт ойртож, хоёр хот бүх салбарт хамтдаа хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Улаанбаатар Пусан хотын хооронд “Пусаны хөгжлийн албан ёсны тусламж” төслийг хэрэгжүүлж, сургуулийн сурах орчныг сайжруулах, “Эгч дүүсийн тосгон байгуулах, эрүүл мэнд, боловсролын салбарт Сонгинохайрхан дүүрэгт томоохон ажил хэрэгжүүлэхээр зорьжээ. Уг төслийн санамж бичигт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Пусан хотын дарга Со Бёнсү нар гарын үсэг зурлаа. Мөн Нийслэлийн Соёл урлагийн газар болон Пусан хотын соёл, аялал жуулчлалын газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол болов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.