Тамхи худалдах, тамхи татах газрыг хязгаарласнаар тамхидалт буураагүй Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/, Монголын жижиглэн худалдааг дэмжигчдийн холбоо, Монголын аялал жуулчлалын холбооноос санаачлан “Тамхины хяналтын зохистой хяналт” сэдэвч уулзалт, ярилцлагыг өнөөдөр зохион байгууллаа. Ярилцлагад ОХУ, Казахстан, Сингапур улсад энэ чиглэлээр ажилладаг экспертүүд болон холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл оролцож, байр сууриа илэрхийллээ.
2015 оны гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн Тамхины хяналтын тухай хуульд сургууль, цэцэрлэгээс 500 метрийн радиус дотор тамхи худалдаалахыг хориглосон. Мөн олон нийтийн газар буюу баар, ресторан, үйлчилгээний газар доторх тамхидалтыг зогсоох зэрэг олон чухал заалтуудыг тусгасан ч уг хуулийн хэрэгжилт 50 хувьд ч хүрэхгүй байгаа талаар уулзалтаар албаны хүмүүс хэлж байв.
Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт 50 хувьд ч хүрэхгүй байна.
Уг хуульд зааснаар бол Улаанбаатар хотын газар нутгийн бараг 90 хувьд тамхи худалдаалахыг хориглосон. Гэвч тамхины худалдаа далд хэлбэрт шилжиж, хууль бус худалдаа цэцэглэснийг хүнсний дэлгүүрийн бизнес эрхлэгчид өнөөдөр нуулгүй хэлж байв.
Тамхины хяналтын тухай хуулиар тамхи худалдаалахыг хориглосон олон заалт оруулсан ч тамхидалд буурахгүй байгаа төдийгүй залуужиж, 13-17 насны сурагчдын 10 орчим хувь нь сүүлийн нэг сард тамхи татсан гэх судалгааны дүн гарчээ. 2016 оны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 26.5 хувь нь тамхи татдаг байсан бол жилийн дараа энэ тоо нэг хувиар өссөнийг өнөөдөр мэдээлэв. Тамхичдын хүрээг тэлэхгүй байх гарц нь талбай зааж хориглох биш, тамхины худалдааны зохистой хяналтыг нэвтрүүлэх явдал гэж уулзалтад оролцогчид санал нэгдэж байв.
МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа, 2013 онд батлагдсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-д өргөн мэдүүлсэн. Өмнөх хууль батлагдахад уг хуулийг хэрэгжүүлж ажиллах жижиг, дунд бизнес эрхлэгчдийн саналыг огт тусгаагүй учир хуулийн хэрэгжилт муу байна. Иймд УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх шинэ төсөлд бизнес эрхлэгчдийн дуу хоолойг тусгаж, тэдний үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх хууль батлах ёстой.
Тамхи худалдах, тамхи татах газрыг хязгаарласнаар тамхидалт буураагүй нь сүүлийн нэг жилд хийсэн судалгаагаар тодорхой боллоо. Нөгөө талаар Улаанбаатарын газар нутгийн 90 хувьд тамхи худалдахыг хориглосноор бизнес эрхлэгчдийн ашиг орлогод сөргөөр нөлөөлж байна. Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн, аж ахуйн нэгж, байгууллага хуульд заасан тамхины хяналтын үйл ажиллагаатай холбогдсон зохицуулалтыг байгууллагынхаа хөдөлмөрийн дотоод журамд тусгаж, хэрэгжилтэд нь хяналт тавина.
Энэ заалтыг зөрчвөл 50 мянган төгрөгөөр торгоно гэж байгууллагын дотоод асуудалд халдсан учир дутагдалтай хууль болсон. Тиймээс УИХ-аар хэлэлцэх Тамхины хяналтын тухай хуулийн төсөлд хуулийг хэрэгжүүлэгчид болох жижиглэн худалдаа эрхлэгчдийн санаат бодлыг сонсож, УИХ-д өргөх бичиг барихаар боллоо” гэв.
Тамхи худалдах, тамхи татах газрыг хязгаарласнаар тамхидалт буураагүй.
Казахстаны Жижиглэн худалдааг дэмжигчдийн холбооны дэд ерөнхийлөгч, хатагтай Жибек Ажибаева, “Тамхины хяналтынт тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байгаа нь маш чухал асуудал. Шинэ төслөөс харахад тамхидалтын эсрэг хориглосон олон заалт оруулсан байна. Ямар хориг хязгаарлалт байгаад тамхидалтыг бууруулж чаддаггүй нь Казахстан улсын туршлагаас тодорхой болсон. Харин ч хууль бус худалдаа, хээл хахууль газар авах сөрөг үр дагавартай байдаг.
Тиймээс манай Казахстан улс бизнесийнхэнтэй хамтарч хэлэлцэж, ярилцаад тамхины эсрэг хориг, хязгаарлалтуудыг цуцалсан. Тэгснээр далд худалдаа үгүй болж, зохих зөвшөөрөлтэй бол худалдах боломжийг нээсэн. Харин тамхиныг хор хөнөөлийн талаарх сурталчилгааг тогтмол хийж, өсвөр насныханд тасралтгүй мэдээлэл хүргэж байх нь чухал юм” гэлээ.
Монголын жижиглэн худалдааг дэмжигчдийн холбооны зөвлөх Д.Нарантуяа, Тамхины хяналтын тухай хуулиа ОХУ, Казахстан, Сингапур улс хэрхэн хэрэгжүүлдэг тухай туршлагыг экспертүүдээс нь сонслоо. Мөн энэ хуулийн төсөлд оруулах МҮХАҮТ, жижиглэн бизнес эрхлэгчдийн саналыг УИХ, Засгийн газарт өргөн барихаар болсон.
Өргөх бичигт тамхины эсрэг тэмцэлд үнэ, татварыг арга ашиглах, тамхины борлуулалтыг хянадаг эрх бүхий байгууллагууд хянаж болох жижиглэн худалдааны цэгт видео камер байрлуулах боломжийг судлах талаар тусгасан. Манай хяналтын байгууллагуудад одоогоор ийм боломж хомс байна” гэж ярив.