Индонезид салютны үйлдвэр дэлбэрсний улмаас 23 хүн амиа алдаж, олон тооны хүн шархдсан талаар BBC мэдээллээ.
Дэлбэрэлт орон нутгийн цагаар өглөө 09:00 цагт нийслэл Жакарта хотын баруун зүгт оршдог Тангеран үйлдвэрлэлийн цогцолборт болсон байна.
"Бид хохирогчдыг нүүлгэн шилжүүлсээр байна" хэмээн Тангераны цагдаагийн дарга Харри Курниаван Франс-Пресс агентлагт ярьжээ.
Үйлдвэрт нийт 103 хүн ажилладаг байсан бөгөөд дэлбэрэлтийн улмаас шархдсан 43 хүнийг гурван эмнэлэгт хүргэсэн талаар Жакарта хотын цагдаагийн газраас мэдээлсэн байна.
Эх сурвалж: BBC