“Чээж”-ийг хуучнаар нь “цээж” гэж бичихээр шийдвэрлэжээ

Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2017-10-31 10:20 GMT+8

Монгол хэлэнд олон хувилбараар бичдэг үгсийг нэг мөр болгож ЖУРАМЛАСАН 700 ҮГ-ийн жагсаалтыг 2011 онд БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр батлан, хэрэгжүүлсэн.

Эхэндээ багагүй шүүмжлэл дагуулж байсан журамласан үгсийг одоо дийлэнх нь мэдэж, даган мөрдөх болжээ.

Харин 2017 оны хичээлийн жилээс эхлэн эдгээр 700 үгээс “чээж” хэмээх үг  утгын алдаатай болсон гэж үзэж хуучин хэвээр нь буюу “цээж” гэж бичих шийдвэрийг Төрийн хэлний зөвлөлөөс гаргалаа.

Уг шийдвэрийн дагуу энэ жил шинээр хэвлэгдсэн сурах бичгүүдэд "цээж" хэмээн залруулж бичсэн гэж Төрийн хэлний зөвлөлөөс мэдээлэв. 

Ерөнхий боловсролын сургуулийн багш нар “цээж” гэж бичнэ хэмээн сурагчдад зааж эхэлсэн байна.

 

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
“Эрүүл шүд, эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг 50 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхийг та дэмжиж байна уу?
Нийт 312 санал өгсөн байна.

Дээшээ