"Нүүдэл Шийдэл" нэвтрүүлгийн шинэ дугаарт "Их эргэн төлөлт" гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат
- 2016.12.31-ний байдлаар банкны актив 7 их наяадад хүрсэн. Үүний 6 их наяд нь зээлийн багц байна.
- Бондын санхүүжилтээс 3.3 их наядыг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй олгосон бол 1.7 их наяд нь Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн, үлдсэн 1.1 их наяд нь арилжааны банкуудаар дамжуулан аж ахуйн нэгжүүдэд зээлээр олгогдсон.
- Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлүүдийг их хэмжээгээр гаргасан нь буруу гэж эдийн засагчийн хувьд үздэг.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа
- Хөгжлийн банк "Чингис бонд" босгох ажлыг маш сайн хийсэн. Бондын өгөөж эдийн засагт ач тусаа өгсөн.
- АН бондын зарцуулалтыг хийхдээ аль нэг талд нь давуу эрх олгоогүй.
- Бондын зарцуулалтаар хэтэрхий их улстөржсөн. Үр нөлөөнд нь бүгд л бондыг үр ашиггүй зарцуулсан гэж ярих боллоо. Энэ бол буруу хандлага.
- Авто зам, дэд бүтэц рүү хөрөнгө оруулаад эргээд авто замаасаа мөнгө олохгүй ч гэсэн зам бол ирээдүйн хөгжлийн дэд бүтэц мөн.
- Бондын зарцуулалтаас нэг ч төгрөг дутаагүй гэдэг нь шалгалтын актаар нотлогдсон.
"Монцемент билдинг материалс" ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Д.Мөнхбат
- Хөгжлийн банкнаас цементийн үйлдвэрийнхээ нийт санхүүжилтийн 25 орчим хувьтай тэнцэх буюу 65 сая ам.доллар зээлсэн.
- Одоогоор 33.3 сая ам.долларыг үндсэн төлбөрт, 12.6 сая ам.долларыг зээлийн хүүгийн төлбөрт төлсөн байна. Бид зээлээ маш амжилттай төлж байгаа.
- Хариуцлагатайгаар мэдэгдэхэд Монголбанкнаас бидний авсан зээлийг хаасан зүйл байхгүй.
- Хөгжлийн банкнаас зээл авах нь хамгийн том сорилт байсан.
- Бид Хөгжлийн банкны зээл авахын тулд хоёр жилийн турш хөөцөлдөж, 200 гаруй уулзалт хийж, эрсдэлгүй гэдэг дүгнэлт гарсны дараа зээлийг ном журмаар нь авсан.
Эдийн засагч Т.Доржханд
- Бонд босгох шаардлага байсан. Мөн амжилттай босгосон гэдэгтэй санал нийлнэ. Гэхдээ зарцуулалт "авах юм байхгүй" шүү дээ.
- Өрийг, өрөөр дараад л байна. Гэтэл хойшид энэ өрийг хэн дарах вэ гэдгийг сайн бодож, анхаарал болгоомжтой байх ёстой?
- Бид сайндаа Гэрэгэ бондыг 5.6 хувийн хүүтэй аваагүй. Гадаад нөхцөл байдал таатай байлаа.
- Бид өрийг өрөөр дараад байж болохгүй. Хуримтлал үүсгээд, төлөх мөнгөө цуглуулах ёстой. Төсвөө хумих ёстой.
МИАТ ХК-ын санхүү эрхэлсэн дэд захирал Ц.Даваасүрэн
- 2011 онд гурван “Боинг” худалдаж авах гэрээ хийж, Хөгжлийн банкнаас 78.5 сая ам.долларын зээл авсан.
- Бид Хөгжлийн банкнаас авсан 78.5 сая ам.долларын гүүрэн зээлийг бүрэн хаасан. Бусад зээлийг хуваарийн дагуу төлж байна.
- Үйл ажиллагааны зардалд авсан 15 сая ам.долларын зээлээ хугацаа алдалгүй төлж байгаа.
Сангийн яамны санхүүгийн бодлогын газрын санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн дарга Н.Мандуул
- Бид хөрөнгө оруулагчидтай 96 орчим удаа уулзалт хийсэн. Үр дүнд нь 5.6 хувийн хүүтэй, 800 сая ам.долларын "Гэрэгэ" бонд босгож чадсан.
- Бидний бонд босгосон гол зорилго бол дахин санхүүжилт хийх байсан. Манай эдийн засагт тулгараад байсан хамгийн том асуудал бол 660 сая ам.долларын бондын эргэн төлөлт. Үүнийг л төлөх гэж бонд босгосон.
- Дараа жилийн эхний улиралд манай улсын зээлжих зэрэглэл өсөх болов уу, гэж найдаж байна.
- Бондын өрийг дараад үлдэх мөнгөөр дотоод бондоо дахин санхүүжүүлэх төлөвлөгөөтэй байгаа.