УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар ажиллахыг дэмжээгүй Ерөнхийлөгч Х.Баттулгын хоригийн асуудлыг хэлэлцэж байна.
Уг асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх үеэр "Уул уурхайтай холбоотой 30 гэр бүлийг нэрлээд өгөөч, тийм хүмүүсийн хэд дээр Ч.Хүрэлбаатарын нэр байгааг тодруулж асуусан". Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд дарга "Тийм нэр байхгүй" гэсэн.
О.Баасанхүү: Хууль зөрчдөг хүнийг сайдаар томилж болохгүй. Хувийн эрх ашгийнхаа төлөө олон нийтийг турхирсан хүнийг сайдаар ажиллахыг дэмжих ёсгүй.
С.Раднаасэд: Хэн нэгэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоодог. Хэн дуртай хүний хэлснээр яривал Монголд цэвэр хүн олдохгүй, гадаадаас л сайд авчирдаггүй юм бол.
Д.Эрдэнэбат: Хоригийн асуудлаар АН-ын бүлэг байр сууриа илэрхийлсэн. Уул уурхайтай холбоотой ашигт малтмалын бүлэглэлтэй тэмцэхгүй бол улс орон хөгжихгүй, ядуурал буурахгүй гэсэн Ерөнхийлөгчийн хоригийн санаатай АН-ын бүлэг байр суурь нэг байна. Хууль зүйн байнгын хорооны дүгнэлт дэндүү өнгөц гарлаа. Энэ бол Хүрэлбаатар гэдэг хувь хүний асуудал биш. Түүхэнд үлдэх баримт, ямар үндсэн шалтгаанаар гишүүдийн эерэг, сөрөг хэлсэн үгийг тусгаагүй вэ?
Ш.Раднаасэд: Манай байнгын хорооны хуралдаанд гишүүд санал хэлээгүй, ганцхан асуулт тавьсан. 30 гэр бүлтэй холбоотой асуудлаар асуулт тавьж ариулт авсныг дүгнэлтэд тусгасан гэлээ.
Ц.Нямдорж: Шинэ Ерөнхийлөгч УИХ-ын харилцаа ямар байгааг хараад сууж байна. УИХ-ын гишүүд хор, хов хоёрт ховсдуулж байх шиг байна. 30 гэр бүлээ зарласан дээр дээ. Одоо болоход өөрсдөө хайж ол гэж байна. З.Энхболд, Х.Баттулга хоёрын толгойноос бид нар яаж хайх юм бэ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын танхимд орж ирээд өмнөх парламентийн үед УИХ-ын дарга байсан шигээ аяглаж эхэллээ. Ерөнхийлөгчийн удирдлагад, ярь гэсэн зүйлийг нь ярих ёстой хүн. Монгол Улс 2-3 Ерөнхийлөгчтэй юм шиг харагдах боллоо. УИХ, ЕТГ-тай хамтарч ажиллахгүй бол болдоггүй юм. Гэтэл УИХ-ыг самарч байна. Би хоригтой холбогдуулж элдэв юм ярихгүй.
Д.Эрдэнэбат: 65 гишүүнтэй бүлэг Ерөнхийлөгчийн ганц хоригоос болж, хоорондоо талцаад АН-ыг буруутгахаа боль оо. Та бүхэн шившиг болж байна. Асуудлаа шийдээд яв л даа. Ерөнхийлөгчийн ганц хориг дээр З.Энхболдод дээрэлхүүлж байвал эрх баригч та нарын хохь. Хэрэв Оюутолгой, Тавантолгойгоос Монголд Улсад орж ирэх мөнгөний орлого Монгол Улсад орж ирэхгүй бол ЗГ чинь удаан ажиллах чадахгүй.
Байнгын хорооны саналаар УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 84.4 хувь байнгын хорооны саналыг дэмжлээ.
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.