Буцах
2017.11.02 Өнөөдөр болсон үйл явдлуудыг НЭГ ӨГҮЛБЭРЭЭР
2017-11-02
0
0
2017-11-02
- УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар ажиллахыг дэмжээгүй Ерөнхийлөгч Х.Баттулгын хоригийн асуудлыг хэлэлцэж, хоригийг хүлээн авсангүй.
- УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны Улсын төсвийн төслийн талаар мэдээлэл хийлээ.
- Насанд хүрээгүй иргэнийг шүүх эмнэлгийн үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах тушаал гарчээ.
- Монголын эмэгтэйчүүдийн чинээлэг хэсэг нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авч чадаж байгаа бол ядуу эмэгтэйчүүд ийм төрлийн сайн үйлчилгээ, жирэмсний үеийн эрүүл мэндийн хяналт, эмчилгээг хүртэж чадахгүй байгаа талаар НҮБ-ын Хүн амын сангаас мэдээллээ.
- 70 сая жилийн тэртээ амьдарч байсан, жижиг онгоцны хэмжээтэй нисдэг үлэг гүрвэлийн чулуужсан яс Монголын говиос олдсон талаар Их Британийн The Sun сэтгүүл мэдээллээ.
- Баян-Өлгий аймгийн хамгийн баруун захад орших "Цээжний нутаг нутаг Цэнгэл” хэмээн хэлэгддэг Цэнгэл сумын аж байдал, ахуй соёл, тэнд амьдарч буй хүмүүсийн өнөө цагийн түүхийг танин мэдэхээр "Бидний цөөхөн монголчууд" төслийн багийнхан тус суманд ажиллажээ.
- Сүхбаатар дүүргийн Засаг дарга дүүргийн хэмжээнд гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн иргэдийн хамгаалах байртай болох асуудлыг нэн даруй шийдвэрлэхээр болжээ.
- Зуслангийн бүсийн ой, усны сан бүхий газруудад зөвшөөрөлгүй хашаа барьсан иргэд, аж ахуйн нэгжүүдийн газрыг чөлөөлж эхэллээ.
- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ИКЛЕЙ (ICLEI) олон улсын байгууллагын Зүүн Азийн бүсийн удирдах хорооны гишүүнээр 2018-2021 онд ажиллахаар сонгогдлоо.
- Үндэсний өгөх өдөртэй холбогдуулан "АЗИ ФАРМА" ХХК “МАНАА” төвийн бяцхан жаалуудад нэн шаардлагатай хувцас, дархлаа дэмжих витамин, эм бэлдмэлээр бэлэг барилаа.
- Нийслэл дэлгэц ХХК-ний хамт олноос дурлалт хосуудын ерөөлтэй өдөрт зориулж шинэ төрлийн үйлчилгээг санал болгож байна.
- “Бүх нийт боловсролын төлөө!” эвслээс жил бүр “Боловсрол: Чанар, санхүүжилт, хариуцлага” Иргэний нийгмийн үндэсний чуулган зохион байгуулав.
- Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Аялал жуулчлалын газраас "Улаанбаатар" үсгэн хэлбэрт биет бэлгэ тэмдгийг бүтээн Улсын драмын эрдмийн театрын дэргэдэх талбайд байршуулжээ.
- Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Хан-Уул дүүргийн 1, 2, 3-р хорооны сонгогдсон орон сууц, аж ахуйн нэгжүүдийн хог хаягдлыг ангилж, ялгах үйл ажиллагааг хэвшүүлэх туршилтын төслийг тус дүүргийн ЗДТГ-тай хамтран эхлүүллээ.
- Мерси Кор байгууллага өнгөрсөн өвлийн хүндрэлийг даван туулахад 500 сая төгрөгийн тусламж үзүүлсэнд талархаж байгаагаа Шадар сайд Ө.Энхтүвшин илэрхийлэв.
- Бүсгүйчүүд яагаад хайрыг хүсэх болсны учрыг үзэгч та бүхэн энэ амралтын ѳдѳр буюу 11-р сарын 4-нөөс эхлэн “Боловсрол” телевизээр үзэж сонирхоорой.
- Хүүхдийн дархлаа, өсөлт, хөгжлийг дэмжих өндөр тунд А аминдэмийг энэ сард Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан зургаан сараас таван нас хүртэлх хүүхдүүдэд уулгана гэв.
- Скайтел группын урьдчилсан төлбөрт хэрэглэгчдэд зориулсан Shake & Win цоо шинэ урамшуулал эхэллээ.
- Монголын Хөлбөмбөгийн Холбоо есөн насны шигшээ байгуулж энэ жилээс гадаадын тэмцээн уралдаануудад идэвхтэй оролцон бэлтгэл сургуулилалт хийж эхэлжээ.
- Багийн спортын амжилтыг Монгол төр үнэлж, ФИБА сагсан бөмбөгийн 3х3 насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Монгол Улсын эрэгтэй шигшээ багийг шагналаа.