Дэлхийн биржийн хамгийн аварга операторын нэг CME Group биткойноор фьючерс гаргахаар бэлтгэж байна. Энэ нь криптовалют санхүүгийн ертөнцөд нэвтрэхэд шинэ түлхэц боллоо. Чикагод төвтэй тус бирж энэ оны эцсээс өмнө бодлогын хүү, хувьцааны индекс, таваар, валюттай холбогддог фьючерсын цуглуулгадаа биткойныг нэмэх төлөвлөгөөтэй байгаагаа зарлав.
Бусад валютыг тодорхой нэг төв банк удирддаг бол биткойн зэрэг криптовалютыг компьютер алгоритм зохицуулж байдаг. Дэмжигчид нь шинэ төрлийн валютын traceability буюу мөрдөгддөг шинж чанарыг магтаж байхад шүүмжлэгчид мөнгө угаах гэмт хэрэг, луйвар цэцэглэх үүд хаалга хэмээн болгоомжлуулж байна.
Биткойны үнэ энэ онд 570 хувиар өсөж “тэсэрсэн” нь бусад зах зээлийн үүлгэр байдалд уйтгарласан арилжаачдыг сэргээж өгөв. Банкууд, активын уламжлалт менежерүүд зай барьсаар байгаа ч 170 тэрбум ам.доллараар хэмжигдэж буй криптовалютын зах зээлд хедж болон хувийн хөрөнгө оруулалтын сан, өмчийн арилжааны компаниуд хошуурч эхэллээ. Биткойны үнийн галзуу савалгаанаас хамгаалах тогтолцоо үүсгэхэд фьючерс дутагдаж буй өнөөгийн нөхцөл саад болдог. “Үйлчлүүлэгчид шинээр үүссэн криптовалютын зах зээлийг сонирхох нь эрс ихэссэн”-ээс бирж арга хэмжээ авч байгааг CME-гийн ерөнхий захирал Терри Даффи тайлбарлав.
Энэ нь CME-г мөн л Чикагод төвтэй Cboe Global Markets биржтэй өрсөлдөгч болгож хувиргав. Cboe Global Markets нь виртуал валютын Gemini Trust биржийн өгөгдөлд үндэслэн 2017 оны эцэс, 2018 оны эхээр биткойнд суурилсан үнэт цаас гаргахаар төлөвлөж байгаагаа наймдугаар сард зарласан. “Бидний бизнесийн зорилго бол криптовалютыг аль болох хэрэглээнд нэвтрүүлэх” хэмээн Cboe-гийн ерөнхий захирал Эд Тилли аравдугаар сард болсон хуралдаан дээр мэдэгдэж байлаа.
CME, Cboe хоёрын гэрээний аль алийг нь АН У-ын Таваарын фьючерсын арилжааны комисс (US Commodity Futures Trading Commission) баталж, зөвшөөрөх ёстой. Гурав дахь буюу LedgerX компани хоёр долоо хоногийн өмнө биткойны үнэт цаас гаргав. Уг үнэт цаасны арилжаа эхний долоо хоногтоо л нэг сая ам.доллараар хэмжигдэж байлаа.
АНУ-ын Таваарын фьючерсын арилжааны комисс бүр 2015 онд биткойн зэрэг виртуал валютыг “таваар”-т хамааруулсан. Уг зохицуулалтын ачаар криптовалютад суурилсан фьючерсийн хэлцэл байгуулах нөхцөл бүрджээ. Бүртгэлгүй биткойны зах зээл нь “виртуал валютад нийтийн анхаарал хандсан нөхцөлийг ашиглан Понцигийн схемтэй луйвар хийх хэрэглүүр болж болзошгүй”-г тус агентлаг саяхан анхааруулав.
Биткойн нь алан хядагч, мансууруулах бодисын наймаачин зэрэг өөдгүй этгээдүүд ашигладаг “луйвар” хэмээн JPMorgan Chase-ийн ерөнхий захирал Жэйми Даймон өнгөрсөн сард тайлбарласан. Дэлхийн тэргүүлэх хөрөнгийн менежер BlackRock-ын тэргүүн Ларри Финк биткойныг “мөнгө угаах хэрэгсэл” хэмээн тодорхойлж байв.
Иймэрхүү анхааруулга арилжаа эрхлэгчдийг зогсоож дийлсэнгүй. CME-гийн мэдэгдэл “криптовалют санхүүгийн зах зээлд улам л хууль ёсных болж буйг харууллаа. Тун таатай хэрэг. Учир нь хөрөнгийн хөрвөх чадварыг улам сайжруулах болов уу” хэмээн Чикагод байрладаг DV Chain арилжааны компанийн захирал Гаррет Си өгүүлсэн юм.
CME-гийн шийдвэр нь “санхүүгийн компаниуд виртуал валютын арилжаанд оролцох явцыг хурдасгана” хэмээн Чикагод байрладаг Cumberland компанийн арилжаа хариуцсан захирал Бобби Чо үзэж байна. “Криптовалютын зах зээлд CME шиг биржтэй холбоо тогтоосон тоглогч урьд нь ч олон байсан”- ыг тэрбээр анхааруулав. Фьючерсын шинэ хэлцлийн ихэнх нь бага хэмжээтэйгээсээ болоод амжилтгүй төгсдөг.
CME-гээс урьд нь амжилттай арилжиж байсан бүтээгдэхүүн голчлон бодлогын хүү, валютын фьючерс байжээ. CME Group-ийн шинэ хэлцэл нь Bitstamp, GDAX, itBit, Kraken биткойны биржүүдийн үнэд тулгуурлан өдөрт нэг удаа тогтоодог CME CF биткойны лавлагаа ханшид тулгуурлан хийгдэх юм.
Грегори Майер