УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Сүүлийн үед бага насны хүүхдүүд хүчирхийлэлд өртөж байгаа тухай сэтгэл эмзэглүүлэм мэдээлэл ойр ойрхон гарах боллоо. УИХ-аас Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг баталсан ч хэрэгжилт нь хангалтгүй байна. Тиймээс Хүүхэд хамгааллын хуулиудыг хэрэгжүүлэхийн төлөө дорвитой ажиллах цаг болжээ. Хууль хэрэгжихгүй байгаагийн гол шалтгаан нь төсөв мөнгө хүрэлцээгүйтэй холбоотой.
Хүүхэд хамгааллын хуулийг боломжийн хэмжээнд хэрэгжүүлэхийн тулд төсөвтөө 11.5 тэрбум, сайн хэрэгжүүлье гэвэл 21.1 тэрбум төгрөгийг Улсын төсөвт суулгах шаардлагатай гэж НҮБ-ын Хүн амын сангаас олон улсын шинжээчдээр гаргуулсан судалгаанд дурдсан байна.
Хоёрхон хоногийн өмнө Ховд аймгийн Зэрэг суманд бас дахин найман настай хүүхдийг хүчирхийлэлд өртсөн гэх мэдээллийг өнөө өглөө сонслоо. Бид өдөр бүхэн ийм зүрх зүсэм мэдээллийг сонсоод юу ч хийхгүй сууж болохгүй.
УИХ-аар 2018 оны Улсын төсвийн хэлэлцэж байгаа энэ үед дээрх хуулийг боломжийн хэмжээнд хэрэгжүүлэхийн тулд хүүхдэд зориулж 11.5 тэрбум төгрөг тусгах саналыг би эмэгтэй гишүүнийхээ хувиар гаргаж байна. Энэ саналыг минь дэмжээрэй гэж бусад гишүүдээ уриалмаар байна.
2018 оны Төсвийн тухай хуулийн төсөлд хүүхэд хамгаалыг сайжруулах арга хэмжээний зардалд Хүүхдийн тусламжийн 108 утасны үйл ажиллагааны зардпалд 216 сая төгрөг, Хүүхэд хамгааллын болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Засгийн газрын Мөрийн хөтөлбөрт орсон хүүхэд хамгааллын талаарх олон арга хэмжээнд нийт 1 тэрбум төгрөг төсөвлөсөн нь дэндүү хангалтгүй үзүүлэлт.
Үүнээс хүчирхийлэлд өртсөн хүүхдүүддээ тусламж дэмжлэг үзүүлэхэд 250 гаруй сая төгрөг төсөвлөсөн байна. Улсын хэмжээнд ганцхан аймагт хүүхдийг хүчирхийллээс хамгаалах байр барих төсөв батлах гэж байгаа нь жендерийн мэдрэмжгүй төсөв болох гэж байна гэлээ.
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв хангалтгүй батлагдаж байгаа учир энэ хууль хэрэгжих ямар ч боломжгүй байна. Улс орон даяар хүүхдийг хүчирхийллээс хамгаалах “Нүдээ нээ!” аяныг өрнүүлж, бүх хүмүүсийг энэ аянд нэгдэхийг уриалж байна. Би улстөрчдийг хүүхдийн төлөө “Нүдээ нээгээсэй” гэж хүсэж байна. Та бүхэн хүүхэд хамгаалахад чиглэлд ийм бага мөнгө суулгасныг мэдэж байна уу.
1 тэрбум төгрөгийн төсвийн 11 тэрбум төгрөг болгож нэмэхгүй бол хүүхдэд эсрэг хүчирхийлэл буурахгүй, бид хүүхдүүдээ хамгаалж чадахгүй нь ээ. Бид хуулиа хэрэгжүүлье, хүүхдээс битгий төсөв мөнгөө харамлаач ээ. Хүүхдийн эсрэг гэмт хэргүүд нийгмийг айдаст автуулж байна.
Хоёрхон хоногийн өмнө Ховд аймгийн Зэрэг суманд бас дахин найман настай хүүхдийг хүчирхийлэлд өртсөн гэх мэдээллийг өнөө өглөө сонслоо. Бид өдөр бүхэн ийм зүрх зүсэм мэдээллийг сонсоод юу ч хийхгүй сууж таарахгүй. Тийм учраас З.Нарантуяа гишүүнийг саналыг дэмжээрэй гэсэн Уриалгыг УИХ-ын бүх гишүүнд хүргүүлэх гэж байна гэв.