АНУ-ын Техас мужийн Сазерлэнд Спрингс хотын Баптист сүмд үл таних этгээд гал нээсний улмаас 26 хүн амиа алдаж, 20 гаруй хүн шархдсан талаар BBC мэдээллээ.
Зэвсэгт халдлага ням гарагийн цуглааны үеэр орон нутгийн цагаар 11:30 цагт болсон байна.
Халдлага үйлдсэн этгээдийг цагдаагийнхан буудсан гэж зарим эх сурвалжууд мэдээлж байгаа бол зарим нь гэмт этгээд өөрийгөө буудсан гэжээ. Америкийн хэвлэлээр түүнийг 26 настай Девин Пи Келли гэж хүн байсан гэж мэдээлж байгаа ч одоогоор тодорхой болоогүй байна.
Гэрчүүдийн мэдээлснээр гэмт этгээд олон арван удаа гал нээж, хэд хэдэн удаа зэвсгээ цэнэглэсэн байна. Түүний халдлага үйлдэх болсон шалтгаан тодорхойгүй байна.
Халдлагад өртсөн таван настай хүү биедээ дөрөв буудуулсан бөгөөд одоогоор хагалгаа хийлгэж байгаа гэнэ. Мөн Баптист сүмийн пастор Фрэнк Померойн 14 настай охин Аннабел амиа алдсан байна.
"Сүмийн ойр орчмын замыг хаасан байна. Хохирогчдын ар гэрийнхэн нь хайртай дотны хүмүүсээ эсэн мэнд байгаа эсэхийг мэдэхийг хүлээж байгаа" хэмээн хэргийн газар ажиллаж буй сэтгүүлч Макс Масси мэдээлжээ.
Сазерлэнд Спрингс нь Сан Антонио хотоос зүүн өмнөд зүгт 50 км-т оршдог 400 орчим хүн амтай жижигхэн хот юм.
Хэргийн газар Сан Антонио хотын Холбооны мөрдөх товчоо ажиллаж байгаа ч халдлагын шалтгааныг тодруулж чадаагүй байна.
"Бид энэ аймшигтай халдлагад өртсөн хүн бүрийн төлөө залбирч байна. Цагдаагийнхан түргэн арга хэмжээ авсанд талархал илэрхийлье" хэмээн Техасын амбан захирагч Грег Эббот хэлжээ.
Азийн орнуудаар айлчлал хийж буй Ерөнхийлөгч Дональд Трамп:
"Сазерлэнд Спрингсийн иргэдийг бурхан ивээх болтугай. Холбооны мөрдөх товчоо болон хууль сахиулах байгууллагууд хэргийн газар ажиллаж байна. Би Японоос байдалд хяналт тавин ажиллаж байна" хэмээн Твиттертээ бичжээ.
"The Boston Globe" сонины мэдээлснээр АНУ-д он гарснаар /он гарснаас хойш 309 өдөр өнгөрөхөд/ 307 удаагийн зэвсэгт халдлага гарсан байна.
Эх сурвалж: BBC