“Утааны эсрэг аав ээжүүд “ ТББ-аас гурван удаагийн жагсаал хийх талаараа мэдээллээ.
Тухайлбал, тус байгууллага арваннэгдүгээр сарын
- 10-нд хотын захиргааны гадаа,
- 17-нд Агаарын бохирдлыг бууруулах газар,
- 24-нд Хүний эрхийн үндэсний комиссын гадна талбайд жагсаал зохион байгуулахаар төлөвлөжээ.
Эхний жагсаал баасан гарагийн 12.00-14.00 цагт Хотын захиргааны гадаа болох бөгөөд Хотын захирагчийг утаа арилгах ажлаа эрчимжүүлэхийг шаардах юм.
Утааны эсрэг ээж аавуудын холбоо Нийслэлийн зүгээс 2018 онд 2.8 тэрбум төгрөгийг агаарын бохирдолтой тэмцэхэд зарцуулж байгаа нь дэндүү хангалтгүй төсөв хэмээн үзэж байгаа аж.
"Мөн Нийслэлийн засаг дарга Су.Батболд ХУД-ийн Нэгдсэн эмнэлгийн дэргэд 150-200 ортой хүүхдийн эмнэлэг барина гэж өнгөрсөн жил бидний жагсаалын дараа амалсан. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч тоосго өрсөнгүй. Барилга барих нь битгий хэл хуучин хүүхдийн эмнэлгийнх нь цонхоор салхи сийгээд байхад арга хэмжээ авах ч гүй өдийг хүрлээ. Үүнд хэзээ анхаарал хандуулах вэ" гэв.