Хятадын өндөр настнуудын тоо эрчимтэй өсөж, 2035 он гэхэд 400 сая хүрэх тухай БНХАУ-ын Нийгмийн хамгааллын газраас мэдээлжээ.
2000 оноос эхлэн Хятадад өндөр настнуудын тоо жил бүр 10 саяар нэмэгдэх болсон аж. Олон улсын стандартаар нийт хүн амын 7-14 хувь нь 65 болон түүнээс дээш настай болсноор “Өндөр настнуудын орон” хэмээх төрөл хамруулдаг юм байна.
Өнөөдрийн байдлаар Хятад улсад 60-аас дээш настай 240 сая иргэн амьдарч байгаа бөгөөд өндөр настнуудыг асрах үйлчилгээ сайжирч байгаа хэдий ч хангалттай хэмжээнд хүрэхгүй байгаа аж.
Өндөр настнуудыг асрах хангалттай боловсон хүчин байхгүй, хангамж хүрэлцээгүй зэрэг олон асуудал бий. Тиймээс үндэсний эдийн засгийг тогтвортой байлгахын тулд эдгээр асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй гэж БНХАУ-ын Нийгмийн хамгааллын газраас хэлжээ.
Эх сурвалж: Xinhua