Анхны уулзалтаар хүний нүд, шүд хоёр санаанд хамгийн тод үлддэг гэдэг. Сайхан шүдтэй байх нь өөртөө итгэх итгэлийг 49, нөхөрсөг байдлыг 69 хувиар тус тус нэмэгдүүлэхээс гадна нүүрний зөв төрхөд 61 хувиар нөлөөлдөг байна.
Сайхан шүд гэж эрүүл байхаас гадна хэлбэр хэмжээ, харагдах байдлыг хамруулан ойлгоно. Тийм ч учраас амны хөндийн эрүүл ахуй төдийгүй өөгүй сайхан шүдтэй болохыг хүн бүр хүсдэг болсон. Шүдний аппарат зүүх, холливүүд смайл хийлгэх гээд маш олон дэвшилтэт аргаар бид хүссэн үр дүндээ хүрэх боломжтой болжээ.
2014 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, үйлчилгээндээ шинэ технологийг тасралтгүй нэвтрүүлж буй “Продент” шүдний эмнэлгийн их эмч, доктор Э.Ануударьтай ярилцлаа.
Тэрбээр Куба улсын Гаванын Шүдний их сургуулийг төгсөж, Японы Айчи Гакүйн сургуульд Анагаах Ухааны докторын зэрэг хамгаалсан бөгөөд АШУҮИС-д өөрийн сурсан мэдсэнээ шинэ үеийнхэнтэй хуваалцан багшилдаг.
Нүүр амны их эмч, доктор Э.Ануударьтай сайхан шүдтэй болох ямар шинэ төрлийн аргууд байгаа хийгээд шүд арчилгаа, тэр дундаа хүүхдийн шүдний өвчлөл түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцсанаа хүргэж байна.
БУЙЛ ТАЙРАХ, АППАРАТ ЗҮҮХ ГЭЭД ТӨГС ИНЭЭМСЭГЛЭЛИЙГ БИЙ БОЛГОХ ОЛОН АРГА БИЙ
-Орчин үеийн эмчилгээний чиг хандлага хаашаа чиглэж байна вэ?
-Хүн төрлөхтөн одоо үед өвчин гэдэг зовлонгоос ангижирч илүү гоо сайхан, төгс төгөлдөр байдал руу тэмүүлэх болсон. Ойрын жилүүдэд Cosmetic dentistry бөгөөд гоо сайхны эмчилгээ тал руугаа чиглэн ажиллаж байна. Шүдний эмч гэдэг нь инженер, уран бүтээлч болон эмч гэсэн гурван мэргэжлийн нийлбэр болон хөгжиж байна.
Гажиг заслыг эмчлэх дотор талд нь харагдахгүйгээр тавьдаг аппаратыг эмнэлэгтээ нэвтрүүлсэн
-“Холливүд смайл”-ын талаар сонирхож үзээгүй эмэгтэйчүүд бараг байхгүй гээд хэлчихэд буруудахгүй болов уу. Энэ яг ямар эмчилгээ юм бэ?
-Холливүд смайл гэдэг нь шүдэнд цирконоор хүссэн өнгөөр, хэлбэр нь шүдний бүрээс хийх арга юм. Зарим газар шүдний ломбоор паалан хийх эсвэл зүгээр цайруулахаа Холливүд смайл гээд нэрлэчихдэг. Тиймээс хаана, ямар эмчилгээ хийлгэх гэж байгаагаа сайтар судлах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Төгс инээмсэглэлийг бий болгох арга нь өөр өөр боловч тэрийг тухайн хүнд тохирох аль болох ээлтэй аргыг л хэрэглэх нь зүйтэй.
-Энэ эмчилгээг хийхэд шүдийг зордог учраас дараа нь мэдрэг болох сөрөг талтай гэж ярьдаг юм билээ.
-Манай эмнэлэг байгуулагдсан цагаас хойш дэлхий дээр хийгдэж буй шинэ технологи, шинэ үйлчилгээг нэвтрүүлэхийг зорин ажиллаж байна. Манай хамт олон гадаад улсад байнга сургалт болон семинарт тогтмол хамрагддаг. Хамгийн сүүлд гэхэд Холливүд смайлын зөвхөн шүдний нүүр хэсэгт хийдэг технологийг ашиглаж байна. Өмнө нь бүрээс шүдийг хийхэд шүдний бүх гадаргуугаас засаж хийдэг байсан. Харин одоо орчин үеийн дэвшилтэт технологиор шүдний эдээс зоролгүйгээр сайхан шүдтэй болох боломжтой болсон.
Аливаа зүйл сул болон давуу талтай. Давуу тал нь мэдээж сайхан харагдана, сул тал гэвэл яг өөрийн пааланг гүйцэхгүй. Гэхдээ сайн хийсэн Холливүд смайл асуудалгүй.
-Та түрүүн дурдсан шүү дээ төгс инээмсэглэлийг бий болгох олон арга байдаг гэж. Гоё шүдтэй болох өөр ямар аргууд байна вэ?
-Хүмүүс сайхан шүдтэй болох ганц арга нь Холливүд смайл гэж бодоод байдаг. Цайруулаад л үнэхээр сайхан болохоор байхад л Холливүд смайл хийлгэмээр байна гэдэг хүмүүс ч бий.
Гэтэл төгс инээмсэглэлийг бий болгохын тулд шүдний хэлбэрийг засах аппарат зүүх, буйл тайрах, бүрээс хийх, зөвхөн ганц нэг шүдийг нь янзлах эсвэл шарласан шүдийг дотроос нь цайруулах гэх мэт маш олон аргууд байдаг. Тэгэхээр зөвхөн бүрээс хийлгэх биш аль болох өөрийнхөө шүдийг хэвээр нь авч үлдэх, ээлтэй аргаар төгс инээмсэглэлийг бий болгох нь зүйтэй. Найрлагад шүдний пааланг хамгаалах фторт нэгдэл орсон бүтээгдэхүүнээр шүдний цайруулалтыг хийж байгаа учраас хүмүүсийн нийтлэг санаа зовнидог шүд нимгэрэх, мэдрэг болох зэрэг асуудалгүйгээр та шүдээ танан цагаан болгох боломжтой болсон гээд маш олон арга бий.
Төгс инээмсэглэлийг бий болгохын тулд шүдний хэлбэрийг засах аппарат зүүх, буйл тайрах, бүрээс хийх олон арга бий
-Шүдний аппаратны хувьд бас нэг том дэвшил гарсан гэж байсан.
-Гажиг заслыг эмчлэх дотор талд нь харагдахгүйгээр тавьдаг аппаратыг эмнэлэгтээ нэвтрүүлсэн. Энэ нь олны танил хүмүүс мэргэжлийн онцлогоос хамаарч аппарат зүүх боломжгүй хүмүүст зориулсан. Өөрөөр хэлбэл аппарат зүүсэн ч ил харагдахгүй гэсэн үг.
-Аппарат зүүхэд насны хязгаар байдаг уу?
-Одоо үед шүдний ясны шимэгдэлтээс хамаарч аппаратыг хийж байна. Хэрэв үнэхээр шүдний ясны шимэгдэлт бага бол 40 насанд ч аппарат хийлгэхэд асуудалгүй. Харин хүүхдэд авагддаг, авагддаггүй гэсэн хоёр янзын аппарат бий. Авагддаг аппаратыг хүүхдийн шүд солигдох үед, харин авагддаггүй аппаратыг шүд солигдсоны дараа буюу 12-оос дээш насанд хийдэг.
-Гажиг заслын аппарат зүүж байхад анхаарах зүйл юу байна вэ?
-Хувь хүний арчилгаа маш их хэрэгтэй. Эмчилгээний 70 хувийг эмч хийдэг ч 30 хувь нь үйлчлүүлэгчээс хамаардаг. Үйлчлүүлэгч шүдээ угаахгүй, арчилгаа муу байх, цагтаа ирж үзлэгтээ орохгүй байх, аппаратаа унагааж ирэх гэх мэт тохиолдлууд байдаг. Ийм асуудлуудыг гаргахгүй байвал гажиг заслын эмчилгээ маш сайн үр дүнтэй.
ХҮҮХДЭД ТҮҮХИЙ ЛУУВАН, ЦАГААН ИДЭЭ, МАХ САЙН ИДҮҮЛЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ
-Гажиг заслын талаар ярихаар бага наснаас нь анхаарах ёстой болов уу. Хооллолт ч гэдэг юм уу эсвэл онцгойлон юун дээр анхаарвал зүйтэй вэ?
-Хүүхдийн шүдний ургалтыг 6-12 нас хүртэл нь маш сайн ажиглах хэрэгтэй. Учир нь сүүн шүдний ургах үйл явц 12 нас хүртэл явагддаг. Тэр үед аль шүд нь хаашаа гарч байгааг ажиглаж ургалтыг нь анхаарах хэрэгтэй. Сүүн шүд нь буруу ургалттай байлаа гээд байнгын шүд нь муухай ургана гэж байхгүй.
Хамгийн чухал нь угаалт. Нэг шүд гарсан л бол, тэр бүү хэл шүдгүй байсан ч амны хөндийг цэвэрлэж байх хэрэгтэй
Түүнээс гадна хүүхдүүдийн дунд шүдний цоорол маш их байна. Шүдний цоорол нь зөвхөн өнөө, маргаашдаа үүсч буй асуудал биш бөгөөд үүний хор уршиг олон жилийн дараа нүүр амны гажиг үүссэнээр илэрдэг. Одоогоос 10-20 жилийн дараа шүдний цоорлоос шалтгааалан бие болсон шүдний гажиг маш их үүсэх аюултай. Шүдний гажиг үүссэнээр зөвхөн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйгөөс гадна санхүүгийн хувьд асар их зардалтай.
Хамгийн чухал нь угаалт. Нэг шүд гарсан л бол угааж байх хэрэгтэй. Тэр бүү хэл шүдгүй байсан ч амны хөндийг цэвэрлэж байх хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдийг зургаан нас хүртэл нь угааж өгч байх хэрэгтэй. Хүүхдийн үе мөч тодорхой хөдөлгөөн хийхэд дутуу хөгжсөн байдаг хүүхэд шүдээ дутуу угаадаг.
-”Манай хүүхэд шүд их муутай. Угаагаад л, эмчлүүлээд байхад л цоорчихоод байх юм” гэдэг эцэг эхчүүд байдаг.
-Угаасаа шүд муутай хүүхэд гэж байхгүй. Бид учир шалтгааныг нь дотроос биш гаднаас л хайх гээд байдаг талтай шүү дээ. Амны хөндийд дэлхийн хүн амтай тэнцэхүйц нян бактери байдаг гэдэг. Түүнээс угийн шүд муу, угаагаад шүд цоорлоо гэсэн ойлголт байхгүй. Арчилгаа буруу, өнгөрийг дутуу арилгаснаас болдог. Тэгэхээр том хүн 6, хүүхэд 3 сар тутам шүдэндээ цэвэрлэгээ хийлгэж байх ёстой. Өнгөр, чулууг түүлгэж, цэвэрлүүлж байх хэрэгтэй.
Хүүхдэд түүхий лууван, цагаан идээ, бүхэл мах сайн зажлуулж идүүлэх хэрэгтэй. Мөн сүүг тогтмол уулгаж байх нь чухал. Орчин үед ээжүүд хүүхдийн хоолыг буталж өгөх нь элбэг болсон. Энэ нь эргээд хүүхдийн шүдэнд сөрөг нөлөөтэй.
-Шүдний арчилгаан дээр шүдний сойз, оо-ны сонголт чухал байх?
-Хамгийн гол нь сойзоо зөв сонгох ёстой. Үүдэн хоёр шүдний хэмжээтэй жижигхэн сойз байхад угаахад ч хялбар, сайн байдаг. Харин үсний хатуулаг нь дундаж, зөөлөн үстэй байх хэрэгтэй. Ер нь бол эмэгтэйчүүд арьсны өнгөөрөө ялгаатай энгэсэг хэрэглэдэгтэй адил өөртөө таарсан сойзыг сонгох нь чухал. Кубад сурч байхад хамгийн чухал нь сойз, 00 бол сэнгэнэсэн мэдрэмж өгөх төдий үүрэгтэй гэж хүртэл заадаг байсан юм.
Ханиад хүрсэн, аманд юм гарсан тохиолдолд сойзоо сольж байх хэрэгтэй
Угаалтын хувьд бас л чанга дарж угааж болохгүй. Хэдийгээр хүмүүс угаалтыг харьцангуй зөв хийдэг болсон ч хөндлөн чиглэлтэй угаадаг хүмүүс байдаг. Би хичээл дээрээ яагаад шүдийг босоо чиглэлд угаах талаар ингэж тайлбарладаг юм. Хашаа байлаа гэж бодоход тухайн хашааг хөндлөн чиглэлд угаавал дунд нь бохирдолтой хэсэг үлдэж таарна шүү дээ. Харин босоогоор нь угаах юм бол завсар бүрд нь хүрч чадна.
Сойз сонголт бас адилхан нэг их том алчуур барьчихаад угаах гээд байдаг булан тохойд хүрэхгүй байх тохиолдол бий. Сойз яг үүнтэй адилхан жижиг сойж сонгож, араа бүх хэсэгт хүрч чадна. Түүнчлэн сойзоо зургаан сар тутам эсвэл хэлбэрээ алдангуут сольж байх ёстой. Бас нэг анхааруулж хэлэх зүйл бол ханиад хүрсэн, аманд юм гарсан тохиолдолд сойзоо сольж байх хэрэгтэй. Солихгүй тохиолдолд эргээд нян, бактераар халдварлагдаж байна гэсэн үг.
-Танай эмнэлгийн хувьд үйлчилгээндээ Япон соёлыг шингээхийг хичээдэг гэж байсан. Бусад эмнэлгээс ялгарах онцлог юу байна вэ?
-Манай эмнэлэгт үйлчлүүлэгчдэдээ нэг удаагийн багаж хэрэглэдэг. Нэг үйлчлүүлэгч дээр согог, гажиг, мэс заслын мэргэшсэн эмч нар зөвлөлдөж хамгийн ээлтэй аргаар хүндээ тохирсон эмчилгээ хийж байна.
Мөн Монголд маш олон их дээд сургуулиуд шүдний эмч бэлтгэж байна. Гэтэл шүдний цоорол их байсаар л байна. Уг нь эмчилдэг хүн нь ихсэхэд шүдний цоорол багасах ёстой шүү дээ. Үүн дээр мэргэжлийн нэг зүйл гарч ирж байгаа юм. Уг нь нүүр амны эрүүл ахуйч мэргэжилтэн нь шүдний цоорол арчилгааны тал дээр зөвлөгөө өгөөд шүдний эмч нь эмчилгээгээ хийдэг байх ёстой.
Японд бол шүдний эмчээс илүү эрүүл ахуйч нь их байдаг. Энэ нь өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх зөвлөгөөг өгдөг. Тиймээс бид шүдний эрүүл ахуйч нарыг ажиллуулдаг. Үйлчлүүлэгч нар арчилгаа, цэвэрлэгээг эрүүл ахуйч нараар хийлгээд эмчилгээгээ эмчээр хийлгэдэг гэсэн үг. Ингэснээр хүмүүст мэдлэг, мэдээлэл өгч байгаа хэрэг юм. Энэ бол урьдчилан сэргийлэх тал дээр хийж байгаа нэг том хөрөнгө оруулалт гэж болно.
Продент эмнэлгийн хаяг: 13р хорооллын дунд зам, Continental зочид буудлын эсрэг талд
Утасны дугаар: 7701 2828