"Хувьсал"-ын Цогоо хэмээн олны нэрлэж заншсан Үндэсний урлагийн их театрын захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл Чингис хаан одонт МУГЖ Г.Ариунбаатарын "Монгол Сонгодог III" бие даасан тоглолтын ерөнхий найруулагчаар ажиллаж байна.
“Шөнө дундын бүжиг”, “Чамайгаа алдмааргүй байна”, “Надаар тоглосон хайр”, зэрэг тайзны бүтээлүүд, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, ”Атганд үлдсэн эрдэнэ”, "Миний нууц" уран сайхны кино, СГЗ Л.Балхжавын “Миний дуунууд” тоглолтууд, МУГЖ Т.Баясгалан, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, "Хар сарнай" хамтлагийн тоглолтын найруулагчаар ажиллаж, олон сайхан бүтээлийг түмний хүртээл болгож байсан түүний соёл урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн аравдугаар сарын 27-ны өдөр Төрийн дээд шагнал Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнасан билээ.
Үндэсний урлагийн их театрын захирал, найруулагч, продюсер Г.Цоггэрэлээс гадна "Монгол сонгодог III" тоглолтын арын албанд 250 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.
Тухайлбал, хамтлаг дуучид, уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, дуу хөгжмийн бүтээлийг түгээх дистрибьюшн болон паблишинг үйлчилгээ эрхлэн явуулдаг "Монгол Мюзик" төслийг хэрэгжүүлэгч "Монгол Контент" ХХК тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байна.
Түүнчлэн Монгол болон гадаадын алдартай сонгодог бүтээлүүдийг толилуулах тус тоглолтод Үндэсний урлагийн их театр, Монгол Улсын Филармони, "Лемон" студийнхэн хамтран ажиллана.
Тоглолтод "Никитон" хамтлагийн дуучин, МУГЖ Б.Батчулуун болон Оросын Холбооны Улсын Буриад улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин С.Батчимэг оролцоно.
Тоглолт хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт дуучин Г.Ариунбаатар Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг үзэгчдэдээ толилуулах бол хоёрдугаар хэсэгт дэлхийн нэр хүндтэй томоохон дуурийн театруудад дуулдаг гадаадын алдартай бүтээлүүдээс дан хөгжим болон оркестртэй хамтран дуулах юм.
Арваннэгдүгээр сарын 10, 11-ний өдөр The Corporate Hotel & Convention centre-д болох энэхүү тоглолтын тасалбар 60'000, 80'000, 100'000 төгрөгийн үнэтэй.
Тасалбарыг ticket.mn цахим хуудаснаас захиалж авах эсвэл 1900-1800 дугаарт холбогдон захиалах боломжтой.