БНХАУ-д ял эдэлж буй 34 Монгол иргэн эх орондоо ял эдлэх хүсэлт гаргаснаас өнөөдрийг байдлаар гурвыг нь шилжүүлсэн байна.
Одоогийн байдлаар Монгол Улсын гурван иргэн, БНХАУ-ын нэг иргэнийг шилжүүлэх ажлыг холбогдох журмын дагуу хийж байгаа юм.
Манай хоёр улс Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ хоорондын гэрээг 2011 онд байгуулж, 2014 онд батламж жуух бичгээ солилцсоноос хойш багагүй хугацаа өнгөрч энэхүү гэрээний хэрэгжилтийг хангах механизм, хамтын ажиллагааг боловсронгуй болгох шаардлага тулгарч байгаа талаар хоёр орны хууль зүйн сайд нар санал нэгджээ.
Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ хоорондын гэрээг 2011 онд байгуулж, 2014 онд батламж жуух бичгээ солилцсон
Энэ сарын 6-8-ны өдрүүдэд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын урилгаар БНХАУ-ын Хууль зүйн сайд Жан Жюньманай Улсад ажлын айлчлал хийж буй бөгөөд энэ үеэр дээрх асуудлыг ярилцсан байна.
Мөн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Монгол Улс болон БНХАУ-ын хууль зүйн салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд тогтвортой хөгжиж, өндөр, дээд хэмжээний уулзалт, яриа хэлэлцээ тогтмолжиж байгааг онцолжээ.
Тодруулбал, 2014 онд БНХАУ-ын Хууль зүйн дэд сайд Жан Сүжүнь Монгол Улсад айлчилсан бол 2017 оны тавдугаар сард БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалахын сайд Гуо Шэнькуны урилгаар Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт БНХАУ-д айлчилсан юм.
Хоёр улсын сайд нар Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон БНХАУ-ын Хууль зүйн яам хооронд 2017-2021 онд хамтран ажиллах хөтөлбөрт гарын үсэг зурлаа. Энэхүү хөтөлбөрт Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, БНХАУ-ын Хууль зүйн яам хооронд болон харьяа ижил төстэй байгууллагуудын хооронд харилцан туршлага солилцох, хамтран ажиллах арга хэмжээг тусгасан байна.
Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам