Өмнөх Засгийн газрын үед "Гэрэгэ" бондын бэлтгэл ажлыг эхлүүлсэн юм. Хэдийгээр Ж.Эрдэнэбатьн танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон ч бондын хөрөнгө оруулалт татах үйл явц өнгөрсөн сард амжилттай өндөрлөсөн.
Гаднын хөрөнгө оруулагчид Сангийн яам, Монгол банкны мэргэжилтнүүдээс бүрдсэн багтай хэлэлцээ хийн, Засгийн газарт 800 сая ам.долларын зээл өгөхийг зөвшөөрсөн юм.
Зээлийн талыг буюу 400 сая ам.долларыг Монгол банк хүлээн авчээ. Мөн АХБ-наас 100 сая ам.долларын санхүүжилт авсан байна. Энэ талаар Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан УИХ-аар ирэх оны мөнгөний бодлогыг хэлэлцэх үеэр танилцуулсан байна.
Төв банк дээрх хоёр санхүүжилтийг хүлээн авснаар 1.7 тэрбум ам.доллар байсан гадаад валютын албан нөөц 2 тэрбумд хүрлээ. Ингэснээр ам.долларын эсрэг төгрөгийн ханш тогтвортой байх боломжтой гэж Н.Баяртсайхан Ерөнхийлөгч онцолсон байна.
Өнөөдрийн Монгол банкны зарласан, ам.долларын ханш 2455 төгрөг байна. Сүүлийн саруудад ам.долларын үнэ тогтвортой байгаа ч бондын санхүүжилтийн дийлэнхийг буюу 660 сая ам.долларыг хүүгийн хамт ирэх оны эхээр хөрөнгө оруулагчдад эргүүлээд төлнө.
Иймд америк долларын үнэ хэр удаан 2400 төгрөг дээр тогтох нь эргэлзээтэй.