Өчигдөр дэлгэсэн “Диваажингийн баримтууд”-д дурдсанаар Кремль улсын томоохон хоёр компаниар дамжуулан Twitter, Facebook зэрэг компаниудад олон сая ам. долларын хөрөнгө оруулж байжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын зөвлөх, хүргэн Жаред Кашнертай ойрын холбоотой Оросын тэрбумтан Юрий Милнер эдгээр хөрөнгө оруулагчдын нэг аж. Гэхдээ Милнерийн хувьд хоёр компанийнхаа хувьцааг хэдэн жилийн өмнө зарчихсан бөгөөд 2016 оны сонгуулийн үеэр ямар нэгэн оролцоотой байсан гэх баримт байхгүй юм.
Нийт 13,4 сая мэдээллийг дэлгэсэн “Диваажингийн баримтууд”-д дэлхийн баячууд, урлаг соёлын одууд мөнгөө хэрхэн нуудаг тухай дурджээ. Twitter, Facebook-т хөрөнгө оруулсан Оросын компаниуд нь Владимир Путинтай холбоотой аж.
Түүнчлэн Оросын ВТБ банк Twitter-т хөрөнгө оруул гэж 191 сая ам. долларыг Милнерт шилжүүлжээ. Харин Газпром Инвестхолдинг 2012 онд Facebook олон нийтэд хувьцаагаа гаргасны дараахан нэг тэрбум ам. долларын хөрөнгө оруулсан байна.
Эх сурвалж: BusinessInsider