Одоогоос арав гаруй хоногийн өмнө УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч О.Сэргэлэн дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэг болсон талаарх мэдээллийг манай сайт хүргэсэн.
Тэрбээр эх орондоо ирсэн бөгөөд Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн хамт олон хүндэтгэл үзүүлж, О.Сэргэлэн эмчийг ХҮНДЭТ ДЭВТЭР-тээ алдаршуулсан байна.
УНТЭ-ийн дарга Б.Бямбадорж "Бидний дундаас дэлхийн хэмжээний шилдэг эмч гарсанд ихэд бахархаж байна. Энэ бол Анагаах ухааны дээд оргил болсон Эрхтэн шилжүүлэн суулгах технологи, инновацийг өөрийн орондоо амжилттай нутагшуулсан манай баг хамт олны хичээл зүтгэл хамтын ажиллагааны үр дүнгийн нэг илрэл юм. О.Сэргэлэн эмчдээ баяр хүргэж цаашдын эрдэм шинжилгээ эмчилгээ судалгааны ажилд нь амжилт хүсээд УНТЭ-ийн “Хүндэт дэвтэр”-т алдаршууллаа. Манай улсын олон чадварлаг эмч, мэргэжилтнүүд дэлхийд үнэлэгдэн, амжилтын цуваа тасрахгүй байх болтугай” гэсэн юм.
О.Сэргэлэн эмчийн "Монгол бахархал" буланд өгсөн О.Сэргэлэн: Дэлхийн шилдэг мэс засалчийн шагналыг Элэг шилжүүлэх мэс заслын “эцэг”-тэй хамт гардахаар болсон ярилцлагыг уншаарай.