Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Бүгд Найрамдах Чех улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Ийржи Бродскийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Талууд мах, сүүний нөөц ашиглалтыг сайжруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор бага, дунд оврын мах, сүү боловсруулах үйлдвэрүүдийг Монголд байгуулах, ойн модны салбар тэр дундаа модон эдлэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон. Үүний тулд хоёр орны хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжин, БНЧУ-д хөдөө аж ахуйн чиглэлээр боловсон хүчин бэлдэх, туршлага судлахад хамтран ажиллах нь зүйтэй хэмээн санал нэгдлээ.
Чехээс Монгол нийт 357 мянган ам.долларын хүнсний бүтээгдэхүүн экспортолдог. Харин Монголоос Чех рүү гаргадаг байгаа бараа бүтээгдэхүүн байхгүй. Иймд хоёр орны худалдааны эргэлтийг сайжруулахад анхаарахыг ХХААХҮ-ийн Сайд Б.Батзоригт хүсэв.
Уулзалтын үеэр 1996-2017 онд Монгол улсад Чехийн Засгийн газрын тусламжтай хэрэгжсэн болон хэрэгжүүлж буй төслийн талаар мэдээлэл сонсов. Талууд цаашид хөдөө аж ахуйн салбарт хамтарсан төсөл хэрэгжүүлэн, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээр ториолцлоо.
Элчин сайд 2018 оны эхний хагаст зохион байгуулагдах хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор бизнес уулзалт зохион байгуулах санал тавьсныг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийлсэн байна.