Монгол Улсад эмчлэх боломжгүй, гадаадад эмчилдэг байсан 39 төрлийн өвчнөөс долоог нь эх орондоо эмчилдэг болсон талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Тодруулабал, мэдрэлийн мэс заслын 2, зүрхний мэс заслын 1, хавдрын 2, гэмтлийн 1, үргүйдлийн 2 өвчнийг эх орондоо эмчилдэг болжээ.
198 иргэн гадаад улсад эмчилгээнд хамрагдан, 11 тэрбум 398 сая 400 мянган төгрөгийг зарцуулжээ
Үүнд:
- Гүрээний ба нурууны артерийн нарийсал, бөглөрлийн үеийн мэс засал,
- Дунд тархи багана бүтцийн байрлалтай мальформац,
- Зүрхний хэм алдалтын үеийн эмчилгээ болох абляци,
- Улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолойн фистул,
- Ходоод гэдэсний хавдрын үеийн хими эмчилгээ
- Түлэгдлийн улмаас үүссэн талбай ихтэй соривын эмчилгээ,
- Өндгөвчний төрөлхийн дутуу хөгжил болон эрэгтэйчүүдийн үрийн сувгийн эмгэгээс үүдсэн үргүйдлийн эмчилгээ багтаж байна.
2016 оны долдугаар сараас хойш Зүрхний хэм алдалтын үеийн эмчилгээ болох абляци эмчилгээг давхардсан тоогоор 100 гаруй хүн, тархины судсан дотуурх мэс заслын эмчилгээг 414 хүн эх орондоо хийлгэсэн байна.
Уг эмчилгээг эх орондоо хийдэг болсноор эмчилгээний зардлаас 10-13 сая төгрөгийг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөгдөн иргэн 5-6 сая төгрөг төгрөгийг төлж, өндөр өртөгтэй мэс засал болох тархины судсан дотуурх мэс заслын эмчилгээний зардлаас дээд тал нь 60-70 сая, багадаа 8-10 сая төгрөгийг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөгдөн иргэн 10-3 сая төгрөг төлж эх орондоо эмчилгээнд хамрагдах бүрэн боломж бүрджээ.
Зайлшгүй шаардлагаар гадаадад руу эмчлүүлсэн нийт иргэдийг 41.3 хувь нь БНСЦ, 26.6 нь БНЭУ, 19 хувь нь БНХАУ тус тус эмчилгээ хийлгэжээ.
Сүүлийн хоёр жилд 198 иргэн гадаад улсад эмчилгээнд хамрагдан, 11 тэрбум 398 сая 400 мянган төгрөгийг зарцуулсан байна.