Лимпнигийн Лорд Ховардаар ахлуулсан Британийн Парламент дахь Олон Улсын Парламентын Бүлгэмийн гишүүд 2017 оны 11-р сарын 4-10 хооронд Монгол улсад албан ёсны айлчлал хийж байна.
2011 онд Британийн Парламент дахь Бүх Намын Монголын Бүлэг болон Улсын Их Хурлын Монгол-Британийн Бүлгэмийнхэн хамтран ажиллах санамж бичиг зурснаас хойш Британийн талаас хийж буй анхны айлчлал юм.
Тэд Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхан УИХ-ын дарга М.Энхболд, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Монгол- Их Британийн парламентын бүлгийн дарга, С.Батболд болон бусад албаныхантай уулзана.
Парламентын гишүүд хоёр улсын хамтын ажиллагааны талаар тэр дундаа ардчилал, сайн засаглал, хүний эрх, худалдаа, эдийн засгийн харилцаа болон соёл, боловсролын солилцооны талаар ярилцан санал солилцоно.