Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч М.Булган, МУГТ П.Орхон, дуучин Т.Дэлгэрмөрөн, Монгол Улсын Тод манлай уяач Д.Онон, загвар өмсөгч Э.Сэлэнгэ, нарын олны танил хүмүүс гол мөрнөө хамгаалахыг уриаллаа.
Монголчууд нэр төрөө эрхэмлэн хамгаалдаг шигээ усаа хамгаалах цаг болсныг нэхэн сануулах үүднээс гол мөрний нэртэй ижил нэртэй алдартнууд усаа хамгаалах санаачилгад нэгдэж, дуу хоолойгоо өргөсөн байна.
2010 оны байдлаар манай улсын усны нийт хэрэглээ 565.5 сая метр куб байсан бөгөөд үүний 80 хувийг буюу 452.4 сая метр куб усыг газрын доорх усаар хангажээ.
Гэтэл манай орны нийт усны нөөцийг 34.6 шоо км нь гол мөрөн, 500 шоо км нь нуур, 62.9 шоо км нь мөнх цас, мөсөн гол тус тус эзэлж байна. Үүнээс ашиглаж болох нөөцийг тогтоох нь бүү хэл тогтоох аргачлалаа ч бүрэн шийдээгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд судлаачдын тооцоолсноор хүн төрөлхтөн сав ертөнц өөрийн баялгийг нөхөн сэргээх, тогтвортой хадгалах боломжийг нь удаанаар устган, үгүй болгосоор байна.