АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Азийн орнуудаар хийх айлчлал БНСУ-д үргэлжилж байна. Тэрбээр Хөх ордонд тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзлаа. Уулзалтын дараа талууд хамтарсан мэдэгдэлдээ "БНАСАУ-ын асуудлыг олон улс хамтарч цаг алдалгүй шийдвэрлэх хэрэгтэй" гэж онцолсон байна. Энэ хүрээнд БНАСАУ-тай хийх худалдаа, бизнесийн харилцаагаа зогсоохыг Дональд Трамп бусад улсаас хүсжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалаар хэлэлцэх асуудлын төвд Солонгосын хойгийн асуудал байгаа юм. Дональд Трамп айлчлалынхаа эхэнд БНСУ-д байрлах АНУ-ын цэргийн баазаар зочилсон нь ч үүнийг баталж байна гэж ажиглагчид үзэж байна. Тэрбээр цөмийн хөтөлбөр, баллистик пуужингийн туршилтаа үргэлжлүүлсээр байгаа БНАСАУ-ын эсрэг цэргийн хүч ашиглахаас эхлээд боломжит бүх хувилбарыг хэлэлцэхэд бэлэн гэсэн байр суурьтай байгаа ажээ.
Н.Номин-Эрдэнэ