Өнгөрсөн онд 7.5 сая тонн нүүрс экспортолсон “Эрдэнэс Тавантолгой” компани энэ оны эхний 10 сард 7.3 сая тонн нүүрс экспортолжээ. Хэдийгээр 2017 онд нийт 11.5 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөж байсан ч он дуусах хүртэл буюу үлдсэн хоёр сард хоёр сая орчим тонн нүүрс экспортлох боломжтой гэж “Эрдэнэс Тавантолгой” компани мэдээллээ.
Тус компани Зүүн Цанхийн ордын нүүрсний 80 хувийг “Chalco”-д өгч байгаа бол үлдсэн 20 хувь болон Баруун Цанхийн нүүрсийг сонгон шалгаруулалтын журмаар борлуулж байна. “Эрдэнэс Тавантолгой” компани оны эхний гурван улиралд 340 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан талаар мэдээлжээ.
Харин “Energy Resource” компани оны эхний гурван улиралд 6.3 сая тонн нүүрс олборлож, 3.2 сая тонн угаасан нүүрс гаргаж авсан байна. Үүнээс 2.8 сая тонн угаасан нүүрс борлуулжээ. Ялангуяа III улирлын үзүүлэлтийг харвал боловсруулсан нүүрсний хэмжээ 4.8 дахин, борлуулалтын хэмжээ 3.5 дахин нэмэгдсэн талаар үйл ажиллагааны тайландаа дурдсан байна. Гашуунсухайт-Ганцмодны боомтоор нүүрс тээвэрлэх машинуудын тоог хязгаарласны дараа экспортлогч компаниудад квот тогтоосон юм. “Эрдэнэс Тавантолгой”-ийн хувьд 45 хувийг, орон нутгийн өмчит “Тавантолгой” 15 хувийг, “Energy Resource” үлдсэн хэсэгт нь нүүрс экспортлох квоттой байна.
Орон нутгийн өмчит “Тавантолгой” компани квотын дагуу өдөрт 75 тээврийн хэрэгсэлд ачилт хийж байгаа аж. Энэ нь нийт хүчин чадлынх нь дөрөвний нэгтэй тэнцэж байна. Оны эхний есөн сард тус компани гурван сая тонн нүүрс экспортолсон нь нийт экспортын 13 хувийг бүрдүүлжээ. Орон нутгийн өмчит “Тавантолгой” компани нэг тонн нүүрснээс 17 ам.долларыг улсын төсөвт төвлөрүүлж байгаа талаар “Засгийн газрын мэдээ” сонин мэдээлсэн байна. Монголын Хөрөнгийн биржид “Тавантолгой”-ийн хувьцааны ханш энэ онд 3.5 дахин өсөөд байна.
Т.Элиса