Хөдөө аж ахуйн биржийн мягмар гарагийн арилжаагаар нийт 3.2 тэрбум төгрөгийн түүхий эдийн арилжаа хийгдлээ. Энэ нь өмнөх өдрийн арилжаанаас 2.56 тэрбум төгрөгөөр өссөн дүн болж байна. Нийт зургаан төрлийн түүхий эд арилжаалагдсан нь 11 дүгээр сарын хамгийн идэвхтэй арилжаа болжээ. Түүхий эдийн үнийн хувьд боловсруулаагүй цайвар ноолуур кг нь 62 мянга 800 төгрөг, боловсруулаагүй бараан ноолуур 61 мянга 800 төгрөгийн ханштай байна.
Харин хонины ноос кг нь 3450 төгрөг болж өссөн байна. Ингэснээр сүүлийн таван арилжаа дараалан хонины ноосны үнэ өсөж байгаа юм. Мөн хонины боловсруулаагүй ноос кг нь 2050 төгрөгийн ханштай байна. Мөн тэмээний ноос 50 тонныг арилжлаа. Их биеийн ноос кг нь 7020 төгрөг, зогдорын ноос кг нь 8300 төгрөгийн ханштай байна. Компанийн захиалга болон улирлын шинжтэй ноосны арилжаа идэвхжсэн нь өдрийн арилжааны дүн өсөхөд нөлөөлсөн гэж ХААБ-ээс мэдээллээ.
Ж.Жаргалмаа