Ирэх оны улсын нэгдсэн төсвийн төслийг УИХ-ын байнгын хороод хэлэлцэж байна.
2018 онд Засгийн газар дараах ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
- Ерөнхий боловсролын сургуулийг гурван ээлжгүй болгох,
- Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах орчин нөхцөлийг бүрдүүлэх,
- Эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх,
- Их дээд сургуульд суралцагч оюутны сургалтын төлбөрийн дарамтыг чөлөөлөх,
- “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлэх,
- Малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах.
Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлнэ хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг УИХ-ын гишүүдэд танилцуулав. Монгол банк ирэх онд инфляцийг 8 хувиас хэтрүүлэлгүй тогтоон барихыг зорьж байна. Есдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд инфляц 5.8 хувь байв.
Нийгмийн даатгалын сангаас олгож буй бүх төрлийн тэтгэврийг 2018 онд нэмэгдүүлнэ. Нийт 400 гаруй мянган хүний тэтгэврийн хэмжээг нэмэхэд 119.5 тэрбум төгрөг, Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг 62.7 мянган хүний тэтгэвэр, 50.3 мянган хүний асаргааны тэтгэмжийг нэмэхэд 17.8 тэрбум төгрөгийг тус тус нэмж төлөвлөжээ.
Үүнд асаргааны тэтгэмж, хүүхдээ гурван нас хүртэл харах эхчүүдэд олгох тэтгэмж багтсан байна.
Ирэх онд ерөнхий боловсролын сургуулийг гурван ээлжгүй болгох, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулахын тулд 59 сургууль, 90 цэцэрлэгийн барилгыг эхлүүлнэ.
- Улаанбаатарт 36 сургууль, 47 цэцэрлэг,
- Орон нутагт 23 сургууль, 43 цэцэрлэг барих аж.
Азийн хөгжлийн банкны 50 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, Японы Засгийн газрын 2.4 тэрбум иений буцалтгүй тусламж, БНХАУ-ын Засгийн газрын 300 сая юанийн буцалтгүй тусламжийг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэхэд ашиглана гэж Ц.Цогзолмаа сайд хэлэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.