Ханиад томууны дэгдэлтийн үед эмнэлгийн ор хүрэлцэхгүйгээс хүүхдүүдийг эмнэлгийн корридорт хэвтүүлдэг. Олон жил давтагдсан энэ явдлыг эцэс болгохын тулд эмнэлгүүдэд 840 ор гаргахаар төлөвлөсөн хэмээн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өчигдөр УИХ-ын байнгын хорооны хуралдаанд оролцохдоо мэдээлэв.
Тэрбээр, эмнэлгүүдэд бэлтгэсэн ор хүрэлцэхгүй бол насанд хүрэгчдийн тасгаас 292 ор шилжүүлэн хүүхдийн тасагт ашиглана. Утаа, агаарын бохирдол ихтэй, хамгийн олон оршин суугчтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн ачаалал хэтэрснээс өвчилсөн хүүхдүүд 1-2 хоног ор хүлээх тохиолдол гардаг. Дахин ийм байдал гаргахгүйн тулд бүх хүчээ дайчлан ажиллана.
Утааны голомтод байгаа Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн хүүхдүүдэд 40 мянган хүн тун вакцин хийсэн. Энэ нь ханиадны биш хатгалгаанаас урьдчилан сэргийлэн вакцин юм. Мөн ханиад томуунаас сэргийлэх вакцинжуулалтын аян өрнөж байна гэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.