Эрчим хүчний эх үүсвэрүүд болох “ДЦС-2”, “ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажил бүрэн хангагдаж, өвлийн их ачааллын горимд шилжжээ.
Одоогийн байдлаар дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 25 зуух, 21 турбин ажиллаж байгаа бөгөөд 17 зуух, 5 турбин бэлтгэгдсэн аж.
2017-2018 оны халаалтын улиралд Улаанбаатар хотын дулаан хангамжийн сүлжээнд “ДЦС-2”, “ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК болон Амгалан дулааны станц ажиллаж байна.
Тухайлбал, “ДЦС-2”,“ДЦС-3” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Мөн “ДЦС-4” ТӨХК-ийн төлөвлөсөн 44 ажлаас 39 нь 100% хийгдэж, “МОНР-10” төслийн хүрээнд 7-р зуух, ТГ-3-ын ажлууд хийгдэж байна. Графикийн дагуу 2017 оны 11 дүгээр сарын 30 гэхэд бэлтгэлд орно гэдгийг Ерөнхий инженер Б.Дашдаваа хэлэв.
Станцуудын гол түүхий эд болох нүүрсний хангамж хэвийн бөгөөд өвөлжилтийн бэлтгэл ажил 96-98 хувьтай байна.