Ханиад томууны дэгдэлтийн улирал эхэллээ. Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн өвөл 0-5 насыханд үнэ төлбөргүй олгох эмийн жагсаалтыг гаргаж, 300-26300 төгрөгийн үнэ бүхий эмийг эмчийн жорын дагуу Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмээр үйлчилдэг эмийн сангаас авах боломжийг бүрдүүлж, томуугийн дэгдэлтийн оргил үе 1-3 дугаар сард хэрэгжүүлсэн.
Энэ жил ийм хөнгөлөлт үзүүлэх, эсэх талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад, 0-5 насны хүүхдэд үнэ төлбөргүй олгох эмийн жагсаалтыг Эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэлийн хэлтсээс шинэчлэн гаргасан.
Томуугийн дэгдэлт өөр өөр вирусээр үүсгэгддэг тул энэ жил ханиаднэы вирусийн онцлогт тохирсон эмийн жагсаалт гаргаж, Эрүүл мэндийн даатгалын зөвлөл рүү илгээсэн. Эрүүл мэндийн даатгалын зөвлөлөөс хариу ирүүлбэл, 0-5 насны хүүхдэд үнэ төлбөргүй олгох эмийн жагсаалтыг олон нийтэд зарлана" гэж мэдээлэв.