-ТӨСӨВ 2018-
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо өчигдөр хуралдав.
- Монгол Улсын 2018 оны төсвийн тухай,
- Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай,
- Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг хоёр дахь удаа хэлэлцсэн юм.
Эдгээр хуулийн төслийн талаар Төсвийн зарлагын хяналтын Дэд хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа танилцуулав.
Тэрбээр "Монгол Улсын 2018 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсөв нийгмийн халамж, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлсэн, боловсрол, эрүүл мэндийн урсгал зардлыг өсгөсөн, халамж, нийгмийн хамгааллын шинж чанартай төсөл болжээ.
Төсвийн зарлагын 12.6 хувийг эзэлж байгаа 1,156.7 тэрбум төгрөгийн зээлийн үйлчилгээний төлбөрийг үе шаттай бууруулах замаар төсвийн тэнцлийг сайжруулах, халамжийн бодлогыг хавтгайруулахгүй байхад Засгийн газар анхаарах нь зүйтэй гэв.
Төсөв хэлэлцэх, батлах үйл явцыг хариуцлагажуулах, төсвийн сахилга хариуцлагыг чанд мөрдүүлнэ гэж ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хуралд оролцсон гишүүдэд танилцууллаа. Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.