Дэлхийн өнцөг булан бүрт зохиогддог, урам зориг, шинэ санаа өгөх зорилготой TEDxYOUTH-д "Дэлхийн мисс-2017"-д эх орноо төлөөлөн оролцож буй Ц.Энхжин гэрээ хэрхэн тав тухтай болгох талаар илтгэл тавьж байжээ.
Ц.Энхжин Их Британийн Кэмбрижийн их сургуулийн Урлагийн сургуулийг интерьер дизайны чиглэлээр төгссөн бөгөөд Италийн Флоренц хотын Дизайны Их сургуульд бүтээгдэхүүний дизайны чиглэлээр магистр хамгаалжээ.
Тэрбээр өдгөө өөрийн үүсгэн байгуулсан "Eden Design" компанидаа гаднын чадварлаг дизайнеруудаар багаа бүрдүүлэн интерьерийн төслүүд дээр ажилладаг байна.
Түүний TEDxYOUTH-д тавьсан илтгэлийн хэсгээс хүргэж байна.
Энэ дашрамд, "Дэлхийн мисс" шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоход тухайн орны мисс олон нийтийн сүлжээ, гар утасны аппликейшн болон вэб сайтаар хамгийн олон санал авсан байх ёстой.
Гар утасны Mobstar аппликейшний санал асуулгад Ц.Энхжин нэгдүгээр байранд орсон байгаа тул энэхүү байр сууриа хадгалах шаардлагатай байна.
Mobstar аппликейшнийг татаж авах /playstore, appstrore/-> Facebook эсвэл Google хаягаар нэвтрэх-> Search хэсэгт Enkhjin Tseveendash гэж бичиж хайх-> Enkhjin Tseveendash хаяг гарч ирмэгц хуруугаа баруун тийш эргүүлэн саналаа өгөх.
Мөн Missworld.com сайтаар Head to head challenge явагдаж байгаа бөгөөд энэ шалгаруулалтад түрүүлбэл шилдэг 40 оролцогчийн нэгээр шууд шалгарах юм байна.