Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгээс өнөөдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж байна.
Өдөрлөгийн хүрээнд хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудын өдөр тутмын судалгаа шинжилгээний үйл ажиллагаатай танилцах боломжтой бөгөөд эрдэмтэн судлаачдын сүүлийн үеийн судалгааны бүтээл, эрдэм шинжилгээний ажлын эцсийн болон завсрын үр дүнтэй танилцах боломжтой юм.
Мөн академич Ж.Болдбаатар “Түүх судлахын учир, ач холбогдол”, доктор, профессор Г.Цэрэнханд “Монголын угсаатны зүйн хөгжил”, доктор, профессор Ц.Төрбат “Археологийн судалгаа-2017” сэдвүүдээр илтгэл тавина.
Түүнчлэн манай археологичид хамгийн сүүлийн үеийн малтлагаар илрүүлсэн ховор олдворын дээжсээр үзэсгэлэн гаргаж олон нийтэд нээлттэй үзүүлэх аж.
Энэ үеэр тус хүрээлэнгийн Баримт мэдээллийн төвийн сан хөмрөгт хадгалагдаж буй түүхэн ховор баримтат кинонуудаас үзүүлэх юм.
Өдөрлөг ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн I байр /Офицеруудын ордны урд байрлах Түүх, археологийн хүрээлэн/-д болно.