Даваа гарагт оргил цэг буюу 100 ам.доллар 76 цент хүрээд байсан “Гэрэгэ” бондын ханш долоо хоногийн төгсгөлд 100.14 ам.доллар руу унаад байна. Өөрөөр хэлбэл арилжаалж эхэлснээс хойших хамгийн сул долоо хоногийн хаалтын ханш гэж хэлж болохоор байгаа юм.
Сүүлийн мэдээллээс харахад 1700 нэгж бондыг Италийн “Fideuram” хөрөнгө оруулалтын фирм худалдаж авсан бол Люксембургт төвтэй “Interfund Advisory” компани 1500 нэгжийг эзэмшиж байна. Энэ долоо хоногт “Fitch” агентлаг бондын үнэлгээг “B-“ гэж эцэслэн тогтоосон юм. Ингэснээр бондын үнэлгээ тогтоогч гурван гол байгууллагын нэгдсэн үнэлгээгээр Монгол Улсын Засгийн газрын гаргасан хамгийн өндөр зэрэглэлийн бонд болоод байна. Өмнө гаргасан бондуудын нэгдсэн үнэлгээ бүгд “CCC+” байсан бол “Гэрэгэ” бондыг “B-“ ангилалд багтаагаад байгаа юм.
Б.Дашням