Энэ долоо хоногт болсон голлох үйл явдлын тоймыг хүргэе.
Өнгөрч буй долоо хоногт болсон олны анхаарал татсан үйл явдал бол багш нарын асуудал байв. Багш нар цалингаа нэмүүлэхээр Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороог байгуулсан. Багагүй хугацааны тэмцлийн үр дүнд энэ ондоо багтаан нэмэгдэл мөнгө авах болсон төдийгүй оныг дуустал жагсаал хийхгүй болсноо мэдэгдэв. Өөрөөр хэлбэл тэдэнд төрөөс арав, арваннэгдүгээр сард хоёр хуваан 516 мянган төгрөг олгохоор болжээ. Харин 2018 оноос цалингаа 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх тэмцлээ үргэлжлүүлнэ гэв. Хамгийн хачирхалтай нь энэ мэдэгдлийн дараа Багш нарын үйлдвэрчний эвлэлээс “Бид тэмцлээ дуусгаагүй. Ирэх даваа гарагаас ажил хаяна” хэмээн сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Асуудал чухам юундаа байгаа, багш нарын тэмцэл зогссон, үгүй нь эргэлзээ төрүүлэн, иргэдийн дунд асуулт хэвээр үлдэв...
Замын Үүд суманд сураггүй алга болсон найман настай охины эрэл үргэлжилсээр байна. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга хурандаа Н.Ганбадрал "Цагдаагийн байгууллагын Эрүүгийн цагдаа болон Мөрдөн байцаах алба зэрэг холбогдох чиглэл чиглэлийн албадууд хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шалгалт хийж байна. Хэргийг мөрдөн шалгаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна" гээд "Эрэн хайх ажиллагаа цаг минут тутамд үргэлжилж байна” хэмээн мэдэгдсэн юм. Цагдаагийн байгууллагаас БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Эрээн хотод суугаа Монгол улсын консулд Замын-Үүдийн цагдаагийн хэлтсээс холбогдох албан тоотыг явуулсан бөгөөд Хятадын холбогдох эрх бүхий байгууллагууд хамтарч ажиллаж байгаа аж.Энэ тухай мэдээллийг 5 сая төгрөгөөр худалдан авна гэсэн мэдээлэл гарсантай холбогдуулан хурандаа Н.Ганбадрал: "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс охиныг эрж хайх ажиллагаанд үнэ цэнэтэй мэдээлэл өгсөн хүнийг 5 сая төгрөгөөр шагнаж урамшуулна” хэмээн мэдэгдсэн. Хичээлдээ яваад сураггүй болсон бяцхан охиныг 72 техник хэрэгсэл 510 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр эрж хайж байгаа ч харамсалтай нь өнөөдрийг хүртэл олдоогүй л байна.
Энэ долоо хоногийн “GoGoCafe” булангийн зочин Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан байлаа. Тэрбээр сонсогчдын сэтгэлд хүрч, зүрхэнд шингэсэн дуунуудаасаа бүтсэн “Golden album”-аа гаргаад удаагүй. Сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээллээс хол чимээгүйхэн амьдарсан тэрбээр ар араас нь дуу гаргаагүй ч ая дуунаасаа холдоогүй. Гэр бүлийн бизнесээ удирдаад өөрийнхөө хувьд цоо шинэ барилгын салбарт компани удирдан ажиллаж байна. Түүний хэлснээр зарим үед хоногийн 24 цаг ч багадам их ажлынхаа зэрэгцээ хань ижил, үр хүүхдээ халамжилж гэр бүлийнхээ амар амгалан, аз жаргалын үндсийг баттайяа суулгасан дуучин бүсгүйн "Т.Баясгалан: Гүн гүнзгий агуулгатай, үнэн үгтэй бүтээл ирвэл дуулахад бэлэн, дуулж ч байгаа" ярилцлагыг хүргэж байна.
Сангийн яамны Төрийн сангийн газраас холбогдох санхүүжилтийг бүрэн хийсэн тул өнөөдрөөс буюу арваннэгдүгээр сарын 9-нөөс наймаас аравдугаар сарын хүүхдийн мөнгийг өмнө нь авч байсан арилжааны 13 банкны дансаар нь дамжуулан олгож эхэллээ. Харин үлдэж буй арваннэг, арванхоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг тухайн сарын 20-ноос хойш сонгосон банкнаасаа авах боломжтой юм. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар нийт хүүхдэд хүүхдийн мөнгийг бүрэн олгоход шаардагдах 104,5 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэлээ. Ингэснээр энэ оны наймдугаар сараас хойш хүүхдийн мөнгөө аваагүй байгаа Монгол Улсын нийт 1043180 хүүхдийн мөнгийг он дуустал бүрэн олгох боломж бүрдэж буй юм.
Утааны эсрэг ээж аавууд жагслаа. Тэд хотын захиргааны урд Хотын захирагчийг ажлаа эрчимжүүлэхийг шаардсан юм. Гэсэн ч иргэд залхсан уу, утаандаа угаартаж эхлээгүй юу хүмүүс цугласангүй. Жагсаалд оролцогсод Нийслэлийн засаг дарга Улаанбаатар хотын захирагч С.Батболдод дэд бүтцийн асуудал болон ногоон зээлийн хүүг шийдэж өгөхийг хүсэж байв.
Түүнчлэн дараах шаардлагыг хүргүүлж байгаа аж. Шаардлагад:
- 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн гурав хүртэлх жилийн хугацаатай Ногоон зээлийг олгох
- Ирэх оны есдүгээр сарын 1-ний өдөр гэхэд 3000 айлын түрээсийн орон сууцыг ашиглалтад оруулах
- Гэр хорооллын утааны голомтод байгаа эмнэлгийн хүүхдийн тасаг, цэцэрлэг, сургуулийн 3500 агаар цэвэршүүлэгчийг 2018 оны нэгдүгээр сарын нэгний өдөр гэхэд шийдэх” гэжээ. Тэд энэ сард багтаан дахин хоёр удаа жагсах юм.