Шинэ долоо хоногийн эхний өдөр цэцэрлэг, сургуулийн хүүхдээ хэнд үлдээх вэ гэсэн асуултаар эхэлж байна.
Өнгөрч буй долоо хоногт болсон олны анхаарал татсан үйл явдал бол багш нарын асуудал байв. Энэ долоо хоногт ч энэ асуудал халуун сэдэв хэвээр байх нь ээ.
Наймдугаар сараас эхэлсэн багш нарын цалинг нэмэх тэмцэл зөвхөн багш нарынх бус айл бүрийн асуудал болон хүрээгээ тэллээ.
Өнөөдрөөс эхлэн нэр бүхий цэцэрлэг, сургуулиуд хугацаагүй ажил хаялт зарлаж буйгаа мэдэгдэн, эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангах талаар мэдэгдэл хүргүүлсэн.
Багагүй хугацааны тэмцлийн үр дүнд энэ ондоо багтаан багш нарт төрөөс 516 мянган төгрөгийг арав, арваннэгдүгээр сард хоёр хуваан олгохоор болсон. Салбарын сайд нь өнгөрсөн баасан гарагт төрийн өмчийн цэцэрлэг, сургуулиудын захирлуудад харилцан ойлголцлын албан бичиг хүргүүлсэн ч тусыг эс олон өнөөдөр ажил хаялт албан ёсоор эхэлж байна.
Өнөөдрөөс эхэлж буй хугацаагүй ажил хаялтад улсын хэмжээнд 177 сургууль, 217 цэцэрлэг, Шинжлэх ухааны 11 байгууллага оролцохоо мэдэгдсэн талаар Монголын Боловсрол Шинжлэх Ухааны ҮЭ-ийн холбооноос гаргажээ.