Багш нар ажил хаялтаа өнөөдрөөс зогсоож байна. Цэцэрлэг, сургуулийн багш нар эцэг эхчүүдэд өнөөдрөөс эхлэн хэвийн үйл ажиллагаа явагдах болохыг өчигдөр оройноос эхлэн мэдээлж эхэлжээ.
Өчигдөр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ж.Батзориг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан.
Шинэ Засгийн газар багш нарын цалин, үр дүнгийн урамшуулал, бодит орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч, багш нарыг Засгийн газрын түвшинд бүх талаар дэмжиж ажиллахаа ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар илэрхийлжээ.
Тиймээс уулзалтаар багш нар ажил хаялтаа зогсоож хүүхэд, эцэг эх, багш нарын эрх ашгийн төлөө хамтарч ажиллах зөвшилцөлд хүрч, БСШУСЯ болон Боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэрчний эвлэлийн холбооны хоёр талын хэлэлцээр өнөөдөр үргэлжилнэ.
Өчигдөр улсын хэмжээнд ажил хаялт 90 хувьтай байгаа талаар мэдээлж байв. Энэ удаагийн ажил хаялтад цэцэрлэгүүд түлхүү хамрагдсан байна.