Нэг хүнд оногдох ДНБ-ийн хэмжээ 7500 ам доллар болоход ард иргэд улс төрийг сонирхохоо больж эхэлдэгийг С.Баяр намынхаа залуучуудтай уулзах үеэр хэлж байв. Тэр хүртэл өдий ч байж магадгүй эсвэл бүр дампуурч ч болох. Улс орон эдийн засгийн хувьд дээсэн дээр мод барин тэнцэж ядан явна. Улс төрийн хувьд нэг халтирхад дахиад олон жил хүлээж байж сэхэхээр хэмжээний гүн хавцал руу унахад ойрхон байна. Японы эрдэмтэн дипломатч биднийг хараад “та нар өөрсдөө л хямруулаад байгаа юм байна” гэж билээ.Үнэндээ Монголын эдийн засгийн хямрал гээч нь улс төрийн тогтворгүй байдал, засаглалын болхи загвараас үүдсэн гэдгийг өдгөө хүн бүр мэдэх болж.
Гүйцэтгэх засаглалын тэргүүн намын дарга гэсэн албан тушаал нэг хүнд байж гэмээнэ Засгийн газар улс төрийн хувьд бүрэн дэмжлэгтэй болж ажил хийх боломжтой болдог. Дугуйг ингэж л бүтээсэн. Гэтэл манай улс төрчид дугуйг өөрөөр бүтээх гэж муйхарлан зүтгэсээр улс орныг туйлдуулж орхилоо. АН 2016 оны сонгуульд ялагдсаны хариуцлагыг намын дарга З.Энхболд хүлээсэн үү Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг хүлээсэн үү. Хэн нь ч хүлээгээгүй. З.Энхболд өнөөдөр бараг дэд ерөнхийлөгч болон дэвшсэн бол Ч.Сайханбилэгт ямар эрх мэдэл байсан биш дээ гэсэн өнцөгөөр хүмүүс түүнийг буруутгадаггүй.
МАН 28-р их хурлаа хийх гэж байна. Хурлаас гарах гол шийдвэр нь намын даргаа сонгох. МАН яаж ч дампуурч дотороо толхилцлоо гээд одоо бол намын дарга ерөнхий сайдын албан тушаалыг нэг хүн хавсарч хийхгүй бол болохгүй гэдгээ мэдэхтэйгээ. Үүнийг өмнөх жишээ баримтаар нотлож болно. МАН-ын 25-р их хурал 2007 онд болсон. Тэр үеийн намын дарга, ерөнхий сайдын албан тушаалыг М.Энхболд хашиж байхад С.Баяр хариуцлага үүрүүлэх гэж байгаа бол эрх мэдэл өг гэж хэлээд намын дарга ерөнхий сайдын албан тушаалыг хоёуланг нь авч байв. Харин энэ удаад У.Хүрэлсүх С.Баяраас ч ширүүхэн дайраад намын даргын суудлыг авах нь тодорхой. Энэ нь ч зөв. Эндээс ганцхан МАН биш Монгол улс хожно.