Мэргэжлийн сүмогийн 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж хоёр долоо хоногийн өмнө монгол бөх Таканоива А.Баасандоржийн толгой руу шар айрагны шилээр цохиж тархинд нь гэмтэл учруулсан талаар Japantimes мэдээлжээ.
Тэрбээр Кюүшюү башёд барилдахаас татгалзаж буй хүсэлтээ бичгээр илгээсэн бөгөөд болсон явдлыг хүлээн зөвшөөрч "Би хүндрэл учруулсандаа уучлалт гуйж байна" гэжээ.
Японы сүмо бөхийн холбооноос өчигдөр маэгаширагийн наймд эрэмбэлэгдэж буй 27 настай Таканоивагийн тархи нь хөдөлж, гавлын яс нь цуурсан ба түүнийг арваннэгдүгээр сарын 5-9-ний өдрүүдэд эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлсэн байна.
Спортын споничи сонинд мэдээлснээр, аравдугаар сарын 26-ны өдөр Харүмафүжи монгол бөхчүүдтэй ууж суухдаа Таканоиватай маргалдаж, улмаар харьцаа нь таалагдаагүй учраас түүнийг цохисон гэжээ.
Өнөөдөр өглөө Японы сүмогийн холбооны тэргүүн Хаккакү болон холбооны удирдлагууд Фүкүока Кокүсай төвд цуглаж, Харүмафүжи аварга болон түүний харьяалагддаг Исэгахама дэвжээний ояката нараас мэдүүлэг авсан байна.
Дашрамд дурдахад, 2001 оноос хойш Харүмафүжи мэргэжлийн сүмогийн есөн удаагийн аварга бөгөөд энэ оны есдүгээр сард түрүүлж эзэн хааны цом хүртсэн билээ.
Эх сурвалж: Japantimes