Багшийн цалинг нэмүүлэх түр хорооноос мэдэгдэл гаргаж, Засгийн газар, үйлдвэрчний эвлэлд хүргүүлж байгаа талаар хэвлэлийн хурал хийж байна.
Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 13-нд цэцэрлэг, сургуулийн багш нар хугацаагүй ажил хаялт зарласан. Харин орой нь Засгийн газраас ажил хаялтаа зогсоож, өнөөдрөөс эхлэн хэвийн үйл ажиллагаа явуулна гэдгийг мэдээлсэн юм.
Салбарын үйлдвэрчний эвлэл багш нарын цалинг нэмүүлэх тэмцэл дээр гуйвамтгай хандаж, багш нарыг үл ойшоож байна
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өчигдөр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ж.Батзориг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан хамтарч ажиллах зөвшилцөлд хүрсэн гэсэн юм.
Үүнийг Багш нарын цалинг нэмүүлэх түр хороо ирэх онд багш нарын цалинг 50 хувиар нэмэх тухай зөвшилцөлд хүрсэн гэж ойлгож байгаагаа мэдэгдэв.
Аливаа шийдвэрийг дарга нар ширээний ард суугаад хэн нэгэндээ ашигтай байдлаар гаргах бус Монголын нийт багш нараар хэлэлцүүлэн гаргах ёстой гэдгийг тэд хэлж байна. Өөрөөр хэлбэл 2018 онд багш нарын цалинг 50 хувиас доошгүйгээр нэмэх шийдвэр гарахгүй бол ҮЭ-ээ ч өөрсдийнх нь төлөө ажиллахгүй байна гэж үзэх юм байна.
Гурван талт хэлэлцээрээр гаргасан шийдвэрийг багш нар зөвшөөрөхгүй бол хууль бус шийдвэр гэж үзэн, тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ тэд хэллээ.
Монголын шинжлэх ухаан боловсролын салбарын үйлдвэрчний эвлэл багш нарын цалинг нэмүүлэх тэмцэл дээр гуйвамтгай хандаж, багш нарыг үл ойшоож, багш нарыг төөрөгдүүлж байгааг ч хурлын үеэр мэдээлэв.
"Монголын багш нарын 90 хувь нь зээлтэй. Үлдсэн арван хувь нь зээл авах нөхцөл бүрдээгүй учраас аваагүй юм. Түүнээс зээл хэрэггүйдээ биш. Засгийн газар, Боловсрол соёл, шинжлэх ухааны яамныхантай ширээний ард суусан ч тавьж буй шаардлагыг нь няцаасаар байна. Монголын багш нар бодит орлого нь тавин хувиар нэмэгдсэн тохиолдолд энэ тэмцлийг зогсооно" хэмээн хурлын үеэр онцоллоо.