УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 2018 оны төсвийг баталлаа.
Ирэх оны төсөвт өрхийн амьжиргаанд тустай хэд хэдэн зүйл бий. Тухайлбал:
- "Цалинтай ээж" хөтөлбөр хэрэгжүүлж 0-3 насны хүүхдээ асарч гэртээ суугаа эхэд сар бүр 50 мянган төгрөг өгнө.
- Гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улиралд нэг удаа 240 мянган төгрөг олгоно.
- Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд өнгөрсөн жил 62 тэрбум төгрөг зарцуулж байсан бол энэ жил 99.2 тэрбум төгрөг төсөвлөн баталсныг УИХ-ын дарга М.Энхболд онцлов.
2018 оны Төсвийн тухай хууль ирэх нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тэгэхээр эхчүүд нэгдүгээр сараас эхлэн сард төрөөс 50 мянган төгрөгийн цалин авах эрхзүйн орчин бүрдлээ.