Сүүлийн үед нурууны өвчлөл ихсэж байгаатай холбогдуулан Гранд Мед эмнэлгийн Нуруу нугасны мэс заслын тасгийн эрхлэгч, их эмч М.Тэмүүжинтэй ярилцахаар бид зорин очлоо.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе.
-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.
-Нурууны өвчинг хөгшин настай хүмүүс л өвддөг гэсэн ойлголт үгүйсгэгдэж сүүлийн үед нурууны өвчин их залуужих хандлагатай болсон байна. Үүний шалтгааныг тайлбарлаж өгөхгүй юу?
-Нурууны өвчин залуужиж байгаа нь их санаа зовоож байна. Залуу хүмүүсийн амьдралын идэвхи их байдаг. Ер нь бол олон шалтгаанаас хамаарч нурууны өвчлөл залуужиж байна. Нурууны өвчлөлийг яг юу үүсгэж байгаа шалтгааныг одоогоор бүрэн тогтоогоогүй. Залуусын амьдралын хэв маяг, хөдөлгөөний дутмагшил, таргалалт, эрүүл зөв хоол хүнсийг зохистой хэмжээгээр хэрэглэхгүй тохиолдолд эсийн түвшинд нөлөөлж, өвчлөл үүсгэх боломжтой. Хөдөлгөөний дутагдлын улмаас нуруун дээр ирэх ачааллыг зохицуулдаг хамгийн чухал бүтэц болох нурууны булчингуудын үйл ажиллагааны алдагдалд орж, улмаар багана нурууны үндсэн бүтцүүд эргэшгүй өөрчлөгдөн эмгэг үүсдэг. Нуруун дээр ирж байгаа ачааллаа зохицуулж чадахгүй байгаа нь даамжраад нурууны бүтцүүдийг гэмтээж эхлэдэг. Багана нурууны зарим чухал бүтцүүд нэгэнт гэмтчихсэн бол өөрөө өөрийгөө нөхөн сэргээх чадвар сул, бараг байдаггүйтэй холбоотойгоор эмгэг бий болдог. Нэгэнт үүссэн эмгэгийг эрт оношлохгүй удвал энэ нь даамжирч аюултай байдалд хүрнэ. Мөн удамшил буюу тухайн хүний генийн онцлогоос хамаарч нурууны өвчин үүсч болно. Тухайн хүний ажил хөдөлмөрийн онцлогоос хамаарах гэх мэтчилэн олон шалтгаанаас болж нурууны өвчин залуужиж байна.
Нурууны өвчний өвчин үүсгэгч шалтгааныг дотор нь хэд ангилдаг вэ?
Гэмтэл, үрэвсэл, халдварууд, хавдарууд, элэгдэл (дегенераци) гэх мэт олон зүйлээс шалтгаалж нурууны өвчин үүснэ. Дээрх шалтгааны яг аль нь вэ гэдгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, орчин үеийн багажийн шинжилгээгээр бүрэн оношлох нь чухал. Эрт оношлоогүй нурууны өвчин цааш даамжран хүндэрвэл насан туршдаа тахир дутуу болж ч болно. Багана нуруу гэдэг маань биднийг босоо тэнхлэгийн дагуу алхах, зогсоход бүх ачааллыг даах тулгуурын эрхтэн, мөн нурууны гол хэсэгт биеийн бүх хэсгийн мэдээ мэдрэхүй, хөдөлгөөн хийх булчинг уураг тархитай холбох гүүр болсон нугасыг агуулж, хамгаалж байдаг. Дээрх шалтгаануудаас нурууны ямар нэгэн бүтэц эмгэгт өртөн даамжирвал нэгдүгээр үүрэг болох тулгуурын алдагдал үүсч, босож алхаж чадахгүйд хүрэх ба бүр цааш даамжирвал нугасанд нөлөөлж, гар хөл саажих хүртэл ноцтой хүндрэлүүд үүсч болно.
-Жирэмсэн эмэгтэйчүүд төрөх үедээ “Нугасны мэдээгүйжүүлэг тариа хийлгэснээс болж нуруу өвддөг болсон” гэдэг яриа байдаг. Тариаг хийлгэсэнээс болж нуруу өвддөг болдог уу?
Ард иргэдийн дунд ийм ойлголт байдаг. Гэхдээ энэ нь буруу ойлголт юм. Нуруу нугасны эмчийн хувьд энэ асуултын хариуг олон жилийн өмнөөс сонирхож, судалгааны ажлууд уншиж, өөрийн үйлчлүүлэгчийн шинжилгээнүүдийг харж дүгнэсээр ирлээ. Өвдөлтийн цаад шалтгаан нь юу вэ? гэхээр жирэмслэлт гэдэг чинь тухайн эмэгтэйн зайлшгүй туулж өнгөрүүлэх амьдралын жам ёсны өөрчлөлт. Бүх эрхтэн тогтолцоо нь жирийн үеийнхээс 2-3 дахин ачаалал авч, түүнийг даван туулах ёстой болдог амьдралын нэг онцгой үе шүү дээ.
Тэр дунд багана нуруу ч мөн адил ачаалал нь нэмэгддэг. Өөрөөр хэлбэл хэвлий цондойж, урагш томорч бүсэлхий нуруу илүү хотгор болсноор багана нурууны ачаалал даах гол тэнхлэгүүд өөрчлөгддөг. Мөн биеийн жин дунджаар 15-20 кг нэмэгддэг. Энэ нь сээр болон бүсэлхий нурууны дискүүд, үе холбоос, булчингууд дээр ачаалал бий болдог. Нөгөөтэйгүүр жирэмсэн хүний нурууны булчингийн үйл ажиллагаа сулардаг. Ингэснээр нурууны ачаалал даадаг бүтцүүд дээр эмгэг бий болох нөхцөл бүрддэг. Хүүхдээ төрүүлсний дараа биеийн жингээ бууруулах, нурууны булчингийн үйл ажиллагаагаа сайжруулах нөхөн сэргээх эмчилгээ хийлгэхгүйгээр дараачийн жирэмсэлт болдог. Ингэж явсаар байгаад нурууны бүтцүүд элэгдэж, эргэшгүй өөрчлөлтөнд орно. Ингээд жингийн ачаалал даах чадваргүй болсноор нурууны өвдөлт байнгын үүсэх нөхцөл болно.
Эмэгтэйчүүд жирэмсэн болохоосоо өмнө өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Нурууны булчингаа ачаалал даах чадвартай болгоно гэсэн үг. Зүйрлэж хэлбэл хүндийн өргөлтийн тамирчид булчингаа тэмцээнд бэлддэгтэй адил. Бүсгүйчүүд маань дэлхийн аваргад оролцохоос ч илүү чухал зүйлийг бий болгох гэж байна шүү дээ. Хүн бүтээх (инээв). Өөрийгөө болоод төрөх хүүхдээ эрүүл байлгахын тулд бэлдэх хэрэгтэй. Тэр тусмаа багагүй ачаалал гарцаагүй авах нуруугаа сайн бэлдэж чадвал төрсний дараах нурууны өвдөлтөнд санаа зовохгүй байж болно. Жирэмсэн болоод эсвэл төрсний дараа л нуруугаар өвдөөд эхлэсэн гээд ирж байгаа залуу бүсгүйчүүдийг MRI шинжилгээгээр оношлоход нурууны хамгийн доод 2 диск нь өөрийх нь настай харьцуулахад эрт элэгдэж, усгүйжиж, хатуурсан байдаг. Хатаж хуурайшсан диск өөрийн жингийн ачааллыг ч даах чадваргүй болсон байдаг болохоор өвдөлт үүсгэдэг. Түүнээс биш нугас руугаа хатгуулаад, хатгасан тэр орчим өвддөг болсон биш юм. Нуруундаа тариа хийлгэснээс болж өвддөг болсон гэдэг нь ташаа ойлголт гудгийг дахин хэлмээр байна.
-Сүүлийн үед хүмүүс иогоор хичээллэдэг болсон. Нуруу нь өвддөг хүн иогоор хичээллэж болох уу? Иог хийснээр нурууны өвдөлт зүгээр болох уу? эсвэл эсрэгээрээ бүр өвдөх үү?
-Иогоор хичээллэх нь сайн муу 2 талтай. Сайн нь иогийн дасгалыг зөв системтэй хийснээр хүний бие организм иогийн дасгалаас ирж буй ачааллыг даван туулахын тулд холбоосууд илүү уян хатан, булчин илүү сайн ажиллах чадвараа нэмэгдүүлдэг. Нөгөө талаас хүний багана нурууны үе холбоос, диск, булчин тогтолцоо тодорхой хэмжээний ачаалалыг даах чавдартай байдаг. Иогийн дасгалыг буруу хийснээр ачаалал хэтэрч, нуруу гэмтэх нөхцөл бий болдог. Жишээ нь: Та гарын хурууныхаа сарвуутай нийлдэг үеийг огцом арагш дарвал яах вэ. Мэдээж гэмтэнэ. Харин бага багаар өдөр өдрөөр дарах дасгал хийснээр хэсэг хугацааны дараа тухайн үе хангалттай уян болж арагш өвдөлтгүй нугардаг болсон байна шүү дээ. Яг үүнтэй адилхан нурууны бүтцүүдэд даах чадвараас нь их хэмжээгээр огцом ачаалал өгөхөөр гэмтэх хүчин зүйл болох тал бий. Мөн тухайн нуруу хэвийн биш эмгэгтэй болсон үгүйгээ мэдэхгүй байж болох шүү дээ. Өөр нэг жишээ хурууны үе үрэвсчихсэн юмуу үе нь барьцалдаж наалдсан байхад арагш дарвал бүр амархан гэмтэнэ биз дээ.
Гарын үе нүдэнд ил байдаг болохоор хэн ч хараад эмгэг үүссэн байна уу? үгүй юу? гэдгийг мэдээд дасгалаа тааруулаад байж болно. Харин нурууны дотоод бүтэц нүдэнд харагдахгүй тул эрүүл, эмгэг байгааг зөвхөн тусгай багажаар л шинжилж мэднэ. Иогийн дасгалыг өөрөө дур мэдэн хийх, мэргэшсэн багшаар заалгахгүй хийх, хийхээс өмнө нурууны бүтцүүд ямар байгааг мэргэжлийн эмчээр үнэлүүлэлгүй хийснээр гэмтэх эрсдэлийг бий болгодог. Над дээр иогоор хичээллээд нуруу нь өвдсөн хүмүүс зөндөө ирдэг. Тэдгээр үйчлүүлэгч нар манай эмнэлэгт орчин үеийн багаж, техникээр нурууны бүтцүүдээ үнэлүүлээд зөв талаас нь болох болохгүй нь тайдбарлаад өгөхөөр харин хэсэг хугацааны дараа дасгалаа зөв хийгээд үр дүнд хүрдэг.
Харин нурууны хурц өвдөлт үүссэн үед нурууны өвдөлтийг илүү сэдрээх нөхцлийг бий болгох тул дур мэдэн хамаагүй хийж болохгүй. Миний санаанаас огт гардаггүй 2 тохиолдол байдаг. Иогоор буруу хичээллэснээс болж хүзүүний мултрал үүсч нугас гэмтэн амь нас эрсэдсэн. Нөгөө нь хүзүүний блок гаргах гэж байгаад нугалмын артери 2 талд зэрэг тасарч (2 талд зэрэг тасрах маш ховор) бас амь нас эрсэдсэн гашуун түүх бий. Энэ 2 хүний нэг нь хүзүүний үений хүнд хэлбэрийн үрэвслийн улмаас тогтворгүй байдал үүсчихээд хүзүүгээр хөшиж өвддөг байсан, нөгөө нь нугалмын артерын төрөлхийн ясан сувгийн гажигтай, нарийсалтай байсан нь нугас тасарахад нөлөөлсөн. Магадгүй оношлуулсан бол нэгэнд нь мэс заслаар тогтворгүй үеийг бэхлэж өвдөлтгүй болгох, нөгөөхөд нь угаасаа хичээллээд хэрэггүй гэж хэлсэн бол яах ч байсан юм билээ.(санаа алдав)
-Нурууны өвчин бүрэн эдгэдэг өвчин үү? Монголд ямар түвшинд эмчилгээ хийгдэж байгаа вэ?
Бүрэн эдгэрч ч болно, эдгэхгүй ч байж болно. Ямар үед нь зөв оношилж, эмчилж байгаагаас хамаарна. Мэдээж эрт үед нь эргэшгүй өөрчлөлтөнд орохоос өмнө зөв оношлоод эмчлээд, цаашдаа тухайн хүн өөрөө нуруундаа таатай байдлаар амьдраад байвал төгс эмчлэгдэж болно. Харин эмгэг даамжирсан үед хэцүү. Их л нарийн оношилж байж зөв эмчлэх, мөн тухайн хүнээс өөрөөс нь зөв амьдрах хэвшил хэрэгтэй болно. Харамсалтай нь нурууны өвдөлтийн анхны шинж тэмдэг үүсээд эмчид хандахад аль хэдий нь бүтцийн эргэшгүй өөрчлөлтөнд ороод удсан байж болдог. Ер нь хүний бие гэдэг чинь нас нэмхийн хэрээр элэгдэх жамтай үүнийг юу ч өөрчлөхгүй. Тэр дундаа нурууны бүтцүүд, тухайлбал нугалам хоорондын диск 30 наснаас эхлээд усаа алдаж хатаж, хуурайшиж эхэлдэг. Мэдээж бүгд биш л дээ. Наснаас нь эрт элэгдэх нөхцлийг амьдралын буруу хэв маяг нөхцөлдүүлээд байна. Манай эмнэлгийн хувьд нуруу нугасны бүх төрлийн оношилгоо, мэс заслын бус болон мэс заслын эмчилгээнүүдийг тухайн хүний эмгэг, үе шатаас нь хамаараад хамгийн үр дүнтэй, эрсдэлгүй, анагаах ухааны судалгаанд нотлогдсон аргуудыг сонгон хийж байна. Тэр дундаа мэдрэлийн ёзоорын дарагдал өвчнийг хамгийн орчин үеийн аргаар, хамгийн эрсдэлгүй, хамгийн үр дүнтэй эмчилж байна. Өнөөдрийн байдлаар Монголд хамгийн түгээмэл тохиолддож байгаа нуруу нугасны эмгэг болох дискний ивэрхийн улмаас үүссэн мэдрэлийн ёзоор дарагдал өвчин. Үүнийг бичил мэс засал, дурангийн мэс засал, мэс заслын бус ажилбарт эмчилгээний аргаар бүрэн найдвартай эмчилж байна. Мөн маш ховор тохиолддог ч эмгэгүүдийн ялган оношлогоог хийж, зохих эмчилгээг үр дүнтэй хийж байна.
-Ёзоорын дарагдал гэж яг ямар өвчин бэ?
-Нугаснаас баруун зүүн тал руу мэдрэлийн ширхэгүүд салаалан нугасны сувгаас мөчдүүд рүү гарч байдаг. Мөчдийг мэдрэлжүүлэх үүрэг бүхий энэ бүтцийг захын мэдрэлийн ширхэг бас судас ч нэрлэдэг. Энэ мэдрэлийн ширхэг нугасны сувгийн дотор байрлах яг нугалмын сувгаар гараад холдоогүй байх тэр хэсгийг мэдрэлийн ёзоор гэж нэрлэдэг. Хүний бие хүзүүнээс эхлээд ууц ахар сүүл хүртэл баруун зүүн талдаа 31 хос мэдрэлийн ёзоортой байдаг. Эдгээрийн аль нэг нь юм уу эсвэл бүлгээрээ олон шалтгаанаас эмгэгт өртөж болдог. Дарагдал гэдэг нь тэдгээр олон эмгэгийн зөвхөн нэг л нөлөөлөл нь юм. Цаашлаад дарагдлыг үүсгэж байгаагаар нь хавдар, буглаа, үрэвсэл, гэмтлийн гаралтай ясны хугарал, нурууны бүцтүүдийн элэгдлийн суурин дээр үүссэн яс ургалт, уйланхай, дискний ивэрхий гэх мэт маш олон зүйл эмгэг байдаг. Мөн нөгөө 31 ёзоор яг аль түвшинд ямар байрлал дээр дарагдаад байна вэ? энэ дарагдал нь тухайн хүний үндсэн шинж тэмдгийн эх үүсвэр, шалтгаан мөн үү? гэх мэт олон нарийн зүйлүүд бий. Эдгээрээс хамгийн их түгээмэл тохиолддог дарагдал нь нугалам хоорондын мөгөөрсөн жийргэвчийн ивэрхий, нугалмын ар талын үений яс ургалт зузаарал, нугасны сувгийн нарийсал, нурууны гулсалт зэрэг юм.
-Мэдрэлийн ёзоорын дарагдал өвчнийг бүрэн төгс эмчилж байна гэж ярьж байна. Дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаж байна гэсэн үг үү?
-Мэдрэлийн ёзоор дарагдлыг эмчлэхдээ хамгийн түрүүнд зөв оношлох хэрэгтэй. Дээр дурдсанчлан яг юунаас болж яг хаана ямар мэдрэлийн ёзоор хэр зэрэг дарагдаад байна вэ? гэдгийг олж тогтоох хэрэгтэй. Дараа нь эмчилгээний чиглэл гарч ирнэ. Эмчилгээний чиглэл гэдэг нь дотроо эмийн бус аргаар, нөхөн сэргээх физик эмчилгээ хийх, өвдөлтийн менежмент буюу ажилбарт эмчилгээ, хамгийн сүүлд мэс заслын эмчилгээг дэлхийн олон эмч, эрдэмтдийн нотолгоонд суурилж үр дүн нь батлагдсан аргуудаар хийж байна. Манай эмнэлэгийн эмч нар өндөр хөгжилтэй орнуудын эмч нартай олон хурал цуглаанд сууж, санаа бодлоо солилцон нэг нэгнээсээ туршлага солилцдог. Бид оношлогоо хийх арга барил, эмчилгээний сонголт, эмч боловсон хүчний ур чадварын мэргэшсэн байдал зэрэг нь яг л тэдэнтэй дэлхий нийттэй адил болжээ. Эмчилгээний аргууд цаг ямагт шинэчлэгдэж байна. Нэг талаас эмч нарын ур чадвар сайжирч, нөгөө талаас технологийн үсрэнгүй хөгжил анагаах ухаанд хурдацтай нэвтэрч байна. Манай эмнэлэг яг л энэ зарчмаар хамгийн сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмжийг ашиглан, тухайн чиглэлээр өндөр хөгжилтэй оронд бэлтгэгдсэн боловсон хүчнүүд дэлхийд дагаж мөрдөөд байгаа аргаар эмчилгээг хийнэ гэдэг бол яалт ч үгүй дэлхийтэй зэрэгцэн алхаж байна гэсэн үг. Гэхдээ бидэнд сурах, мэдэх, хөгжих олон зүйл бий. Өнөөдрөөрөө зогсож болохгүй шүү дээ.
Мэдрэлийн ёзоорын дарагдлын эмчилгээний хувьд хэлэхэд тухайн мэдрэлийн ёзоорыг ямар байдалд байгаагаас хамаараад эмчилгээний олон аргуудын аль нэгийг юм уу хавсарч хийж байна. Эмийн эмчилгээ хийлгээд, тариа хийлгүүлээд үр дүн өгөхгүй байгаа тохиолдолд мэс засал хийдэг. Ганцхан мэс залаар эмчилнэ гэдэг өрөөсгөл ойлголт. Гранд Мед эмнэлэг ёзоорын дарагдал өвчнийг аль ч эмчилгээний аргаар бүрэн эмчилж байна.
-Зарим нэг ард иргэдийн дунд тариа хийлгээд л зүгээр болчихно гэсэн ойлголттой байдаг. Гэтэл тариа хийлгээд үр дүн өгөөгүй хүн байдаг. Ямар тохиолдолд тариа үр дүнгүй байна вэ?
-Өвдөлт гэдэг маань хүний толгой дотор бий болж байгаа субьектив буюу хийсвэр ойлголт юм. Өвдөлтийг үүсгээд байгаа шалтгаан нэг талаасаа мэдрэлийн ёзоорыг хавчиж дараад байгаа механик хүчин зүйл нөгөө талаасаа дарагдсанаасаа болоод мэдрэлийн ёзоор үрэвсээд байгаа үрэвслийн процесс юм. Бодит байдал дээр яг тухайн ёзоорыг диск нь дараад илүү өвдөлт үүсгээд байна уу? эсвэл дарагдсанаасаа болоод үрэвсэл бий болоод энэ нь илүү өвдөл бий болгоод байна уу? гэдгийг ялгахад төвөгтэй тохиолдол их. Өнөөдрийн байдлаар үүнийг ямар ч оношилгооны багажаар ялгаж чадахгүй. Гэхдээ энийг ялгах бас арга байнаа (Инээв). Энэ арга нь яг тухайн мэдрэлийн ёзоорт үрэвслийн эсрэг тариа хийх юм. Тариа нь дараад байгаа механик дарагдлыг арилгах биш дарагдлаас болж үрэвсээд байгаа үрэвслийн өвдөлтийг алга болоход чиглэсэн байдаг.
Энгийнээр хэлбэл үрэвсэл нь давамгай байна уу? дарагдал нь давамгай байна уу? гэдгийг ялгахын тулд тариа хийж үздэг. Тариа үрэвсэл дээр илүү их нөлөө үзүүлдэг учраас өвдөлт хангалттай сайн намдна. Өвдөлт намдахгүй юм уу хэсэг байгаад дахиад өвдвөл механик дарагдал нь давамгай байна гэсэн дүгнэлтэнд хүрнэ. Ямар ч эмчилгээний арга сайн болон саар тайлтай. Аль ч эмчилгээний аргыг сонгосон эмчилгээний үр дүн сайнаар ч илэрч болно үр дүнгүй ч байж болно. Ганцхан тариагаар бүгдийг эмчилнэ гэж байхгүй. Гэхдээ түрүүний дээр дурдсан тариагаа 31 ёзоорын яг алийг нь тарих вэ? яг яаж онож тархи вэ? ямар багажаар хийх вэ? тарианы дараа үр дүнгээ яаж үнэлэж, хянах вэ? үр дүнгүй бол дараагийн алхам юу вэ? гэдгийг шийдэхийн тулд тухайн эмчээс туршлага, мэдлэг чадвар шаардана. Дээрх бүх таатай болзолт нөхцлийг хангаж хийсэн тарианы үр дүн олон улсын судалгаанаас авч үзэхэд нурууны мэдрэлийн ёзоорын хурц өвдөлтийн 85-90%-ийг хангалттай сайн намдааж чадаж байна. Манай эмнэлэгийн хувьд нээгдсэн цагаас хойш нийт 4500 гаруй удаа нурууны ёзоорт тариа хийхэд дээрх судалгаануудтай дүйцхүйц үр дүнтэй байна. Үлдсэн 10-15 % нь дахин үзэж өвдөлтийг үнэлээд эмчилгээний өөр аргуудыг сонгодог дэлхий жишиг байна. Бид ч бас адилхан.
-Гранд Мед эмнэлэг дээр ямар ямар төрлийн нуруу нугасны мэс засал хийгдэж байна вэ?
Нурууны бүх түвшингийн дискний эмгэгүүд, сувгийн нарийсал, гулсалтуудыг бичил мэс заслаар, ёзоор чөлөөлөх диск сольж бэхлэх мэс засал мөн хамгийн сүүлийн үеийн дурангийн мэс засал аль аль нь хийгдэж байна. Мөн нурууны бүх түвшингийн хугарал гэмтлийг нээлттэй болон бичил мэс заслын аргаар бэхлэхээс гадна зөвхөн тусгай зүүний тусламжтай хэсгийн мэдээгүйжүүлгийн доор нугалмын хугарлыг ясны цементээр бэхжүүлэх, зарим нуруу нугасны хавдруудын мэс заслуудыг амжилттай хийж байна.
-Танай эмнэлэг дээр дурангийн мэс заслыг шинэ аргыг нэвтрүүлэх гэж байгаа гэсэн?
-Тиймээ. Манай эмнэлэг анх 2016 онд нурууны ар хажуугийн хүрцээр мэдрэлийн ёзоор гарах нүхээр дамжуулан дискний ивэрхий авч, ёзоор чөлөөлөх хагалгааг амжилттай нэвтрүүлсэн юм. Нурууны дурангийн мэс засал гэдэг нь дэлхийд 90 оноос л хөгжиж эхэлсэн. Энэ нь дуран оптекийн технологи сайжирсантай холбоотой. Дэлхийн өндөр хөгжилтэй олон эмнэлэгүүд одоо хүртэл дурангийн мэс заслыг хийж эхлээгүй л байна. Манай эмнэлэг дурангийн мэс заслынхаа эхлэлийг жилийн өмнөөс тавьсан нь сайхан хэрэг. Зарим өндөр хөгжилтэй оронд дурангаар диск аваад зогсохгүй дискийг нь солидог арга тун саяхнаас нэвтрээд амжилтыг олж байна. Манай эмнэлэг ч гэсэн нурууны нугалам хоорондын мөгөөрсөн жийргэвчийг дурангаар солих мэс засал хийгдэхээр төлөвлөж бэлтгэл ажил нь хангагдаж байна. Уг мэс заслын түүхээс гэвэл дэлхийд анх 1940 оноос эхлэл нь тавигдсан байдаг 60, 70-аад оны үеэс нурууны ар талаас дискийг солих, ар талаас бэхлэх бэхэлгээнүүд үүсч эхэлсэнтэйгээр холбоотойгоор илүү найдвартай, өндөр үр дүнтэй хийгддэг болсон. 1990-ээд оноос хиймэл диск орлуулах нийлэг болон метал хайлшийн технологи эрчимтэй хөгжсөнтэй диск солих мэс засал бүр эмчимтэй хийгдэж эхэлсэн. Гэхдээ нээлттэй аргаар л даа. Харин 2000 оноос энэ хагалгааг бичил мэс заслын арга буюу бага зүсэлгээр /хөнөөл багатай/ хийгдэх технологи бий болсон. Манай эмнэлэг энэ аргыг 2013 онд Монголдоо маш амжилттай нэвтрүүлээд өнөөдрийг хүртэл олон хүнийг эмчилж зовиураас нь салгажээ.
Дөнгөж 2014 оноос л дурангийн аргаар буюу дурангаар диск солих хагалгааг Америк, Солонгос зэрэг өндөр хөгжилтэй орнуудад амжилттай хийж эхлэж байна. Одоогоор өөр оронд дурангаар диск солих хагалгааг хийгээгүй байна. Энэ хагалгааг хийхэд хамгийн сүүлийн үеийн өндөр өртөг бүхий оношлогоо, эмчилгээний багаж тоног төхөөрөмж нөгөө талаас нээлттэй мэс заслыг олон хийж, бичил мэс заслаар диск солих чадварт сайн суралцсан эмч, сувилагч нарын баг хамт хийнэ. Өөрөөр хэлбэл дурангаар диск солих хагалгаа нь оношоо маш зөв найдвартай тавьж, өвчний голомтоо зөв олохоос эхлээд нарийн төвөгтэй мэс заслыг нийлүүлэн хийж байж амжилттай үр дүн гардаг. Аль нэг нь доголдоход үр дүнгүйдэх магадлалтай. Манай Гранд Мед эмнэлэг дэлхийн хамгийн ололтот оношилгоо, эмчилгээний багаж тоног мөхөөрөмжтэй, тэдгээрийг ажиллуулахад олон улсад бэлдэгдсэн боловсон хүчинтэй, Монголын анхны нурууны дурангийн хагалгаануудыг хийж эхлүүсэн амжилттай байна.
Бичил мэс заслаар диск солих мэс заслыг хангалттай сайн хийсээр байгаа эмнэлэг учраас дурангаар диск солих хагалгааг нэвтрүүлэхэд бүх таатай боломж бүрджээ. Одоо удахгүй энэ хагалгааг улсдаа анхдагч болж амжилттай нэвтрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
-Гранд Мед эмнэлэгт бичил мэс засал, дурангаар мэс засал хийлгэх гэх мэт дэвшилтэт нарийн мэс заслуудыг хийж байна. Ингэж хийснээрээ давуу тал ач холбогдол юу вэ?
-Давуу тал маш их.. Нурууны мэс засал гэдэг нь нурууны хамгийн төв голд байх мэдрэлийн бүтэц болох нугас, нугасны ёзоорыг эмгэгээс нь салгах зорилгоор гадна талаас нь бүх бүтцүүдээр дайрч хүрдэг маш онцгой ажилбар юм л даа. Ямар нэгэн байдлаар бүтцүүдийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулах боломжтой. Уламжлалт нээлттэй мэс засал гэдэг нь хүний нүдээр харж хийж байгаа болохоор нарийн багаж шиг илүү тод харж чадахгүй шүү дээ. Нүдээрээ харж хийхэд том зүсэлт хийдэг нь нурууны булчин үе холбоос ясанд маш их хөнөөл учруулж үндсэн үр дүндээ хүрдэг. Гэтэл хэдий чинээ шарх том байна төдий чинээ мэс заслын үед гарах хүндрэлүүд нэмэгдэх магадлалтай. Нөгөөтэйгүүр нурууны эмгэгүүдийг бий болгодог үндсэн механизм бол нурууны булчингийн тогтолцооны алдагдал, үе холбоосын алдагдал байдаг учраас нээлттэй мэс заслын дараа нурууны гэмтсэн бүтцүүдээс шалтгаалсан бас нэгэн төрлийн эмгэг бий болж зовиур үүсдэг.
Үүнийг судалж мэдсэн эмч, эрдэмтэд нурууны хагалгааг аль болох бага хөнөөл үүсгэх технологийг эрэн хайж нэвтрүүлсээр өдий хүрсэн. Бичил мэс засал гэдэг нь технологийн дэвшлийг дагаж явагддаг мэс засал тул хүний нүдээр харах боломжгүй бага зай орчинд тусгай өндөр технологийн багажаар харж хийдэг мэс засал л даа. Ингэснээр нурууны хэвийн бүтцүүдийг хамгийн ихээр хадгалж, мэс заслаас үүссэн гэмтэлүүд нь ч буцаад хэвийн болж эдгэх магадлалыг хамгийн ихээр олгодог хөнөөл багатай хурдан тэнхэрэх боломжийг бий болгоно. Нурууны мэс заслын дэлхийн одоогийн оргил нь дурангийн мэс засал мөн хөнөөл бага бичил мэс залсын арга технологи болоод байна.
Миний асуугаагүй үлдсэн таны хэлэхийг хүссэн нурууны өвчлөлийн талаар өөр зүйл байна уу?
-Нурууны өвчлөл маш нарийн төвөгтэй эмгэг яалт ч үгүй мөн. Эмчээс оношлогоо, эмчилгээний олон талын мэдлэг, чадвар, туршлага шаардаж шалгарсан тийм л зүйл. Нурууны өвчнийг үүсгэж байгаа хүчин зүйлүүдээс хол байх хэрэгтэй. Нуруугаа хайрлая гэдэг маань амьдралын зөв хэвшилтэй байх хэрэгтэй. Биеийн жингээ нэмэхгүй байх, нурууны булчингийн тогтолцоогоо зөв байлгах, гэмтэж бэртэхээс сэргийлэх, хоол ундаа зөв тааруулах гэх мэт. Ямар нэгэн нуруу өвдөх шинж илэрвэл төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчид очиж зөвлөгөө авах, оношлогоо шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Манайхан хэтэрхий оройтсоныхоо дараа буюу нурууны бүтцүүд эргэшгүй өөрчлөлтөнд орсны дараа эмнэлэгт ханддаг нь асуудал үүсгээд байна. Нуруу өөрийгөө нөхөн төлжүүлэх чадвар муу эрхтэн гэдгийг санаж байх хэрэгтэй.
-Уншигч олонд хэрэгтэй мэдээлэл өгч, буруу ойлголтоосоо ангижрахад нь тусалсан танд баярлалаа.
-Баярлалаа. Эрүүл энхийг хүсье.