Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ОХУ-аас Монгол улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд И.К.Азизовт “Транзит Монгол 2018” арга хэмжээг ОХУ-д зохион байгуулах санал тавьжээ.
Тэрбээр 12 сард Москва хотноо зохион байгуулагдах “Тээврийн 7 хоног арга” хэмжээнд оролцоход ноён Элчин сайд И.К.Азизовыг дэмжлэг үзүүлж ажиллахыг хүссэн байна.
ЗТХЯ-наас мэдээлснээр УБТЗ-ын иж бүрэн техникийн шинэчлэлийн асуудал, ОХУ-ын Засгийн газраас хөнгөлөлттэй нөхцөлөөр авах 100 тэрбум рублийн зээлийн зарцуулалт болон “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт багтсан Овоот Эрдэнэтийн төмөр зам, Борзя-Соловьевск-Эрээнцав-Чойбалсан–Хөөт-Бичигт-Шилийн гол, Улаан хад-Чаюян-Жинжөү чиглэлийн төмөр замын асуудлаар санал солилцлоо.
Уулзалтаар талууд тус салбарт хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн талаар нээлттэй ярилцаж, төслүүдийг урагшлуулахад анхаарч ажиллах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдлээ.
Энэ үеэр “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор”, “Төмөр замын төв коридор”-ын хүрээнд байгуулах төслүүдийг хугацаа алдалгүй шийдээд явах нь зөв юм гэж үзлээ.