МҮОХ-ны удирдлагууд "Токио-2020" хөтөлбөрт шалгарсан чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага, хүндийг өргөлт, хөнгөн атлетик, байт харваа, тэквондогийн 17 тамирчин, дасгалжуулагчдад олимпийн тэтгэлэг гардуулав.
ОУОХ, МҮОХ, Спорт Холбоо, тамирчны хооронд байгуулсан гэрээ ёсоор "Токио-2020" олимп хүртэл дөрвөн сар тутамд тамирчин бүр 1160 ам.доллар, дасгалжуулагчид 400 ам.долларын тэтгэлэг хүртэнэ.
Уг хөтөлбөрийн гол зорилго нь олимпийн наадамд шалгаран оролцох, улмаар медаль хүртэх боломжтой, хөгжиж буй орны авъяаслаг тамирчдад санхүүгийн дэмжлэг үзүүлдэг.
"Бээжин-2008", "Лондон-2012", "Рио-2016" олимпийн тэтгэлэгт хөтөлбөрт нийт 35 тамирчин хамрагдаж Э.Бадар-Ууган алт, О.Гүндэгмаа, Н.Төгсцогт нар мөнгө, С.Батцэцэг, Д.Отгондалай нар хүрэл медаль хүртсэн билээ
Энэхүү арга хэмжээний үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, гавъяат тамирчин Г.Одбаяр нарт мөнгөн аяга, хадгийн хамт өргөн барив.