Өнгөрсөн долоо хоногт 1.1 ам.доллараар унаад байсан “Гэрэгэ” бондын ханш эргэн өссөнөөр 99 ам.доллар 74 центэд хүрээд байна.
Хамгийн сүүлийн мэдээллээр 1,700 нэгж бондыг Италийн “Fideuram” хөрөнгө оруулалтын фирм худалдаж авсан бол Люксембургт төвтэй “Interfund Advisory” компани 1,500 нэгжийг эзэмшиж байна.
Өнгөрсөн долоо хоногт “Fitch” агентлаг "Гэрэгэ" бондын үнэлгээг “B-“ гэж эцэслэн тогтоосон юм. Өмнө нь “Хуралдай” бондод ч бас ижил үнэлгээ өгч байв.
Түүнчлэн “Гэрэгэ” бондын ханш өсөхтэй зэрэгцэн 2024 онд эргэн төлөгдөх хуваарьтай “Хуралдай” бондын ханш өнгөрсөн долоо хоногт 114.8 ам.доллар хүртэл чангарлаа. Хэдий тийм боловч шинэ бондын адилаар долоо хоногийн эцэст ханш нь унасан байна. Харин энэ долоо хоногт ханш нь 15 центээр чангарч, 113.75 ам.доллар хүрчээ.
Б.Дашням
Холбоо барих: dashnyam.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com