2017 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн 15:56 цагт ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангид иргэн Э-гийн уурхай нурсан гэсэн дуудлага ирсэн байна.
Дуудлагаар Уул уурхайн аврах ангийн шуурхай бүлэг ослын газар очиж ажиллан уурхайд хайгуул хийхэд хүчилтөрөгч 19,5 хувь, 25 градусын налуутай, 120 метрийн гүнд дөрвөн иргэн нурангид даруулсан байсан. Аврагчид аврах ажиллагааг шуурхай явуулан нийт гурван цаг орчим ажиллаж, нурангид дарагдсан иргэдийг уурхайн гүнээс эсэн мэнд гарган Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд хүлээлгэн өглөө.
Ослын дуудлагаар нийт 20 алба хаагч, гурван техник хэрэгсэлтэйгээр аврах ажиллагаанд оролцлоо гэж ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангиас мэдээллээ.