Хоёрхон долоо хоног хэлэлцээд 2018 оны төсвийг өчигдөр хуулийн хугацаанд нь баталлаа. Дайны хажуугаар дажин гэдэгчлэн засаг, төр нь үймж, тодотгол, давхар хоригтой нүүр тулсан цаг дор угтаа 45 хоног хэлэлцэж болох байсан төсвийг дэндүү богино хугацаанд баталсан нь энэ. Гэлээ ч УИХ-ын дарга М.Энхболд Байнгын хороод, ажлын хэсэг, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, намын бүлгүүд олон талаас нь авч үзэн, хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгч ажилласнаа төсөв батлагдсантай холбогдуулан хэлсэн үгэндээ онцлов.
Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд бид эдийн засгийг өсгөж, орлогоо нэмэгдүүлэх, алдагдлаа багасгах талаар чармайн ажилласнаар тодорхой үр дүн гарч байна. Тэр хэмжээгээр Монгол Улсын нийгэм, эдийн засаг, ард иргэдийн өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэж буй. Тухайлбал, цэцэрлэгийн 75 барилга барих, 15 барилгыг өргөтгөхөд зориулж 64.2 тэрбум төгрөг төсөвлөн, Засгийн газраас оруулж ирсэн. Хэлэлцүүлгийн явцад үүнээс гадна нэмж 11 цэцэрлэг барих, нэг барилгыг өргөтгөх санхүүжилтийг тусган, нийт 11 тэрбум төгрөгийн төсвийг нэмж баталсан.
Ингэснээр ирэх онд 73.4 тэрбум төгрөгөөр 86 цэцэрлэгийн барилга барьж, 16 барилгыг өргөтгөх боломж бүрдэж байна. Боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй болгох чиглэлд 79.9 тэрбум төгрөг зарцуулах саналыг Засгийн газраас ирүүлснийг таван тэрбумаар нэмэгдүүлж, 84.5 тэрбум болгосноор 29 сургууль, гурван бага сургуулийн барилга барих ажлыг эхлүүлнэ” гэв. Эдгээр нь төсвийн нийт хөрөнгө оруулалтын бараг 40 хувийг боловсролын салбарт зориулна гэсэн үг юм. Батлагдсан төсвөөс үзвэл ирэх онд боловсролын салбарт нийт дүнгээрээ 1.6 их наяд төгрөг зарцуулах бөгөөд үр дүнд нь сургуулиуд гурван ээлжээр хичээллэхгүй, цэцэрлэгт хамрагдахын тулд сугалаанд найдахгүй байх боломж үндсэндээ бүрдэх гэнэ. Энэ нь нэгдсэн төсвийн нийт зарлагын бараг 17 хувь гэнэ.
0-3 НАСНЫ ХҮҮХДЭЭ АСАРЧ БАЙГАА ЭХИЙГ САР БҮР 50 МЯНГААР “ЦАЛИНЖУУЛАХ” НЬ
Харин эрүүл мэндийн салбарт 893.1 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд даатгалынх нь санг Эрүүл мэндийн яаманд шилжүүлсэн нь ирэх оны төсвийн нэг онцлог. Ингэснээр зөвхөн эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулах 376 тэрбум төгрөг Эрүүл мэндийн даатгалын санд хуримтлагдах ёстой.
Мөн малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, ажилгүй иргэдийн төлөх эрүүл мэндийн даатгалыг 50 хувиар бууруулахаас гадна “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг 100 хувь санхүүжүүлэх нь. Уг салбарын хэмжээнд улсын төсөв, гадаадын зээл, тусламжаар Түлэнхийн болон Говийн бүсийн оношилгоо, эмчилгээний төв, ХСҮТ-ийн өргөтгөл, Улаанбаатар, Ховд, Орхон, Баянхонгор, Баян-Өлгийд 50 ортой хүүхдийн эмнэлэг зэргийг барьж, ашиглалтад оруулна.
Ирэх онд 396.6 мянган хүний тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцын түвшинтэй дүйцүүлж нэмэхэд 119.5 тэрбум төгрөг зарцуулах юм байна. Энэ нь дунджаар найман хувь хүртэл нэмэгдүүлэхээр тооцсон дүн аж. Гэхдээ тэтгэвэр, тэтгэмжийг шат дараатай нэмэх арга хэмжээг Засгийн газраас тогтоосны дагуу хэрэгжүүлэх гэнэ. Малчдын тэтгэврийн насыг таван насаар урагшлуулж, үүнд шаардлагатай 44.6 тэрбум төгрөгийг Тэтгэврийн санд шилжүүлэхээр болжээ. “Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд 0-3 насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр 50, 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр 240 мянган төгрөг олгохоор баталжээ. Үүнд нийт 72.8 тэрбум төгрөг зарцуулна.
“ТӨСВИЙН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЭХЛЭЛИЙГ ТАВИЛАА”
Төсвөөс үзвэл нэг аймаг дунджаар долоон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авахаар байна. Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэхэд зориулж 35 тэрбум төгрөг улсын төсөвт тусгасан бол шинээр барих эх үүсвэрийг гадаадын зээл, тусламжийн хүрээнд шийдэхээр төлөвлөж байгаа. Энэ мөнгийг юунд зарцуулахыг орон нутгийн удирдлага, ИТХ нь шийдэх ч Сангийн яам төсвийн төсөл боловсруулахдаа саналыг нь авч, судалгааг хийсэн юм байна.
Мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газар эзэмших гэрчилгээ болон эзэмшигчийн мэдээллийг үнэн зөв, ил тод тайлагнаж, худалдах замаар төсөвт 36 тэрбум төгрөг оруулна хэмээн тооцсон байна. Тодруулбал, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газар эзэмших гэрчилгээг бэлэглэх нэрээр гэр бүлийн бус хүмүүс ямар ч татваргүйгээр шилжүүлж, наймаалцаж буйг таслан зогсоохын тулд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулан 10 хувийн татвар ногдуулахаар болж байгаа юм.
Юутай ч ирэх онд ДНБ-ий бодит өсөлтийг 4.2 хувьд хүрнэ хэмээн тооцож төсвөө баталлаа. Энэ нь 2016 оны гүйцэтгэлтэй харьцуулбал гурван пунктээр өссөн дүн аж. Мөн онтой харьцуулахад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 1.4 их наядаар нэмэгдүүлэн 7.2, зарлагыг 156.6 сая төгрөгөөр өсгөж, 9.6 их наядад хүргэхээр батлав. Харин алдагдлыг 2.4 их наяд төгрөг (ДНБ-ий найман хувь) байхаар баталсан нь хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад 1.2 их наяд төгрөг буюу 34 хувиар буурсан үзүүлэлт юм.
Энэ оны төсвийн алдагдлыг ДНБ-ий 9.5 хувьтай тэнцэхээр баталсан юм. Тиймээс ч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсөв батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийхдээ “Төсвийн үндсэн үзүүлэлтийг сайжруулах эхлэл боллоо” хэмээн тодорхойлно лээ. Эрх баригчид эл үзүүлэлтийг 2020 онд 4.5 хувьд хүргэхээр үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгаад буйг зориуд тэмдэглэе. Түүнчлэн нүүрсийг тонн тутамд 60 (баяжуулсан бол 100), зэсийг 6430, алтыг 1291 ам.доллароор тооцсон байна.
Ийнхүү төсвийн алдагдлыг бууруулж, орлого давбал өрөө дарахад зориулахаа тэрбээр хэлсэн. Мөн Засгийн газрын өндөр хүүтэй бонд гаргахыг багасгаж, төсвийн тогтвортой байдлын үндсэн үзүүлэлтүүдийн хэрэгжилтийг хангуулахаа ярив. Ирэх оны төсвийн урсгал зарлагад эзлэх зээлийн хүүгийн хувь 15.4 байхаар буй бөгөөд одоогийн үзүүлэлт 16.5 юм.
Б.Номин